Мягмар, 11 сар 28, 2023
-14.9 C
Ulaanbaatar

С.АМАРСАЙХАН: Нийслэлд ахуйн хий үнэртэй байна гэх асуудлаар бүх дүүрэгт шалгалт хийж байна

Нийслэлд өнгөрсөн шөнө 03:00 цагийн орчимд газ үнэртэж, угаартай байна. Энэ асуудлаар УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Одоогийн бйдлаар энэ тэнд ноцтой асуудал үүсэн талаар мэдээлэл ирээгүй байна. Онцгой байдлын 180 гаруй алба хаагч, аврах анги, хордлогын төвүүд шинжилгээ хийж байна. Одоо Дүнжингарав орчимд хяналт хийж байна.

Газ дэлбэрсэн гэх асуудал есдүгээр сарын 25-нд Налайх дүүргийн төмрийн үйлдвэр дээр газ дэлбэрч гагнуурчин түлэгдсэн гэх асуудал байна. Өнөөдрийн ярьж байгаа асуудалтай холбоогүй. Одоо бид дахин шалгах даалгавар өгсөн. Нийслэлийн дүүргүүдэд эрсдэл байгаа эсэхийг шалгах даалгавар өгсөн" гэлээ.

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар Дүнжингарав худалдааны төвд ахуйн хий дэлбэрсэн. Тус худалдааны төвийн үйл ажиллагааг түр зогсоосон гэх мэдээлэл өгөөд буй.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ