Пүрэв, 2 сар 29, 2024
-12.9 C
Ulaanbaatar

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димовскаг хүлээн авч уулзлаа

Уулзалтаар ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих чиглэлээр цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа сайд уламжилсан.

Тухайлбал, ядуурлыг бууруулахад чиглэсэн салбар дундын зохицуулалтыг сайжруулах, ядуу, орлого багатай өрхөд чиглэсэн туршилтын төслийг хэрэгжүүлэх замаар үндэсний хэмжээнд бүтэц, тогтолцоог бэхжүүлэх,  Үйлчлүүлэгч төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх хүрээнд e-job платформын мэдээлэл хөгжүүлэлт, баяжуулалтыг хийхэд хамтран ажиллах, Ажлын байрны тохируулга хийх замаар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тогтвортой ажлын байраар хангах загвар төсөл хэрэгжүүлэх, Хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулахад хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь Суурин Төлөөлөгчөөр томилогдсон хатагтай Матильда Димовска, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлсэн ажил арга хэмжээг илүү үр дүнтэй, өргөжүүлэхэд хүчин чармайлт гарган дэмжин ажиллахаа илэрхийллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ