Site icon POLITIC MONGOLIA

М.Бадарчийн “Б” сорьцын хариуг маргааш албан ёсоор зарлана

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын бөхийн салбар хорооноос маргааш мэдээлэл хийнэ. Энэ үеэр улсын арслан М.Бадарчийн допингийн шинжилгээний “Б” сорьцын хариуг албан ёсоор зарлана. Улмаар Баяр наадам зохион байгуулах хороо хуралдаж, М.Бадарчид хүлээлгэх хариуцлагын асуудлыг хэлэлцэх юм. Допингийн эсрэг үндэсний журамд зааснаар бол түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, энэ жилийн наадмаар хүртсэн цолыг нь хурааж авна.

Өөрөөр хэлбэл улсын арслан цолыг нь хураана. Улсын арслан М.Бадарчийн зүгээс шинжилгээний хариутай санал нийлэхгүй байгаа. Тэрбээр шинжилгээний явцад процессын алдаа гарсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Цаашид арбитрын шүүхэд хандаж, өөрийн эрхээ хамгаалах гэнэ. Өмнө нь барилдах эрхээ найман жилээр хасуулсан Э.Оюунболд арбитрын шүүхэд хандаж, барилдах эрхээ сэргээж байсан юм.

Exit mobile version