Пүрэв, 2 сар 29, 2024
-12.9 C
Ulaanbaatar

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг дагаж гарах дүрэм, журмын талаар хэлэлцэв

              Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны  өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга), Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль (шинэчилсэн найруулга), Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль (шинэчилсэн найруулга), Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг эцэслэн баталсан.

Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 43 дугаар зүйлийн 43.4, “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм,  энэ хуулийн 43.3-т заасан цагийн хөлсний хэмжээг Засгийн газар батална” гэж заасан.

Мөн хуулийн 43.5-д “Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалт, зааврыг эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална”, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь, хугацааг хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж тус тус заасан.

Эдгээр хуулиудыг батлагдсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх   Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын удирдлага, магадлагч эмч нар уулзалт зохион байгуулав.

Уг уулзалт, хэлэлцүүлгээр Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм, Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалт, зааврыг шинэчлэн боловсруулах талаар хэлэлцэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ