Дорноговь аймаг, Сайншанд суманд хүчтэй салхи шуурч, дөрвөн багийн нутаг дэвсгэрээр шуурч, оршин суугчдын эд хөрөнгийг сүйтгэсэн байна. Энэхүү шуурганд өртсөн газрууд гэвэл Сайншанд сумын хоёр, зургаа, наймдугаар баг, Сайхандулаан сумын нэгдүгээр багт юм. Тус шуургын оргил цэг нь энэ сарын 20-ны өдөр 22:50 цагийн орчим 18-25 м/с хүртэл хүчтэй шуурчээ. Уг түр зуурын шороон шуурга шуурсны улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларсан байна. Энэ тухай мэдээллүүдийг албаныхан өчигдөр хүлээн авчээ.
Хүчтэй шуурганд Сайншанд суманд 18, Сайхандулаан суманд найм, нийт 24 өрхийн гэр нурж эвдэрчээ. Мөн Сайншанд суманд есөн хүлэмж, хоёр байшингийн дээврийн төмөр хууларч, нэг автомашин, нэг байшингийн цонх хагарсан байна. Сумдын багийн Засаг дарга нараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр тухайн айл, өрхүүдэд очиж нөхцөл байдалтай нь танилцжээ.