Пүрэв, 11 сар 30, 2023
-26.9 C
Ulaanbaatar

Архангай аймгийн Хашаат суманд цахилгаан дамжуулах агаарын шугам унажээ

Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн Дэлийн-Өвөр гэх газарт наймдугаар сарын 13-ны өдрийн 22:55 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, 27 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас “Хархорин А,Б” 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам унажээ.

Тодруулбал, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нийт 54 суманд цахилгаан тасарсан тухай мэдээллийг наймдугаар сарын 14-ний өдрийн 10:06 цагт хүлээн авсан. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар хот, Архангай, Орхон, Өвөрхангай аймаг дахь салбаруудын нийт 80 ажилтан, 24 техниктэйгээр сэргээн босгох ажлыг зохион байгуулж, наймдугаар сарын 15-ны өдрийн 17:34 цагт гэмтлийг бүрэн устгаж, цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байсан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг цахилгаан эрчим хүчинд холбож, хэвийн горимд оруулсан байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ