Ням, 4 сар 20, 2025
0.1 C
Ulaanbaatar

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэлд 14 цагаас дуу цахилгаантай аадар бороо орж эхэлнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр 14:00-15:00 цагийн орчимд  дуу цахилгаантай аадар бороо орж эхэлнэ хэмээн мэдээллээ.

Бороо үдээс хойш, оройдоо үргэлжлэн орох тул иргэд, олон нийтийг болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулав.

Үерийн эрсдэлтэй бүсүүдэд сэрэмжлүүлэг мэдээллийг холбогдох албаныхан хүргэн ажиллаж байгаа аж.

Түүнчлэн үерийн аюулаас урьдчилан сэргийлж

  • Гэр, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх, өндөр насан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.

1 COMMENT

  1. Wow, amazing blog layout! How lengthy have you been running a blog
    for? you made running a blog look easy. The entire glance of
    your web site is great, as smartly as the content material!
    You can see similar here dobry sklep

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ