Бямба, 5 сар 25, 2024
8.8 C
Ulaanbaatar

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-ын Нэгдсэн шуурхай штаб дээр ажиллалаа

2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр орсон усархаг аадар борооны улмаас уруйн үерт автсан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 221 албан хаагч, 40 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.
Үерийн улмаас нийт 554 айл өрх орон гэргүй болсон учир ОБЕГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр олгож буй бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 21 дүгээр хороонд орших Богдын аманд газар шинээр суурьшлын бүс байгуулж, 2 гэрээт экскаватор, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Цэргийн штаб, Газар зохион байгуулалтын нийт 40 албан хаагч ажиллаж байна. 2023 оны 08 дугаар сарын 10-ны байдлаар 20 айлд гэрийг нь барьж, тавилга, эд хогшлыг байршуулж өгсөн байна.
Мөн Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран үерт өртсөн 119 аж ахуй нэгж байгууллагын 14568 м2 талбайд жавелион, антиссептик бодисоор мананцар үүсгэгч ашиглан ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн бол 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 27 айлын 18900 м2 талбайд ариутгал халдваргүйжилт хийгээд байна. Тус дүүргийн 21, 27 дугаар хороодын халдваргүйтгэлийн ажлыг бүрэн хийж дууссан байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан цаашид үерийн нөхцөл байдал нэмэгдэх хандлагатай байгаа учраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлын үед хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, өдөр тутмын бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудалд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

1 COMMENT

  1. Wow, wonderful weblog layout! How lengthy have you been blogging for?
    you make running a blog glance easy. The entire glance of your site is fantastic, as well as the content!
    You can see similar here ecommerce

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ