Пүрэв, 11 сар 30, 2023
-26.9 C
Ulaanbaatar

Wikipedia ашиглаж сурцгаая Монголчуудаа

Нэг жишээ дурдъя. Монголын хөлбөмбөгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан, тухайн хүрээлэлдээ хүндлэгддэг, бараг домог мэт яригдаж, хүүхэд залуусын хүсэл мөрөөдлийг бадраадаг ийм зүтгэлтэн байлаа гэж бодъё. Энэ бол зүгээр л нэг жишээ. Тэр хүн нас барахад түүнийг таньдаг хүрээллийнхэн нь "Ум сайн амгалан болтугай", "Мундаг хүн байсан шүү, найз минь" гэх мэтээр сошиалд давалгаалдаг. Гэхдээ мэдэхгүй хүн бол уг нь гүүглдээд бүх мэдээллийг нь харчихдаг баймаар. Хий хоосон гуньж, гутарч байхын оронд нэг нь ч гэсэн тэр хүний зураг хөргийг Wikipedia-д оруулаад "ийм ийм гайхалтай зүйл хийж, хөлбөмбөгт өвөө үлдээсэн ийм хүн билээ" гээд биччихвэл олон хүнд хэрэгтэй зүйл болох билээ.

Гэтэл Монголын ямарваа нэг салбарын төлөө насаараа зүтгэчихээд нас бараад л ямар ч ул мөргүй түүхийн хуудаснаас арчигддаг ийм харамсалтай кэйсүүд олон байна. Ийм нүүдэлчин сэтгэлгээнээс салж, ямарваа нэг түүхийг бичиж, тэмдэглэж, хойч үедээ үлдээж суръя. Түүхийг үлдээнэ гэдэг дан ганц зохиолч, түүхчдийн ажил биш юм аа. Тэд өргөн хүрээнд судалдаг болохоос түүхийг бичигч, түүхийг өгүүлэгчид нь яг л тухайн түүхэн дунд амьдарч байсан ийм хүмүүс байдаг билээ. Тиймээс ядах нь ээ бид Wikipedia ашиглаж сурч байж, хөгжил рүү нэг алхам ойртох билээ.

Б.АМАР

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ