Пүрэв, 2 сар 29, 2024
-12.9 C
Ulaanbaatar

ХНХ-ын сайд Х.Булгантуяа гэр бүл, хүүхэд залуучуудын газар, хэлтсийн албан хаагчидтай уулзлаа

НҮБ-ын Хүүхдийн сан болон Европын Холбооны санхүүжилттэй НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт:Хүүхэд хамгааллын төсвийн санхүүжилт” сэдвээр 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

“Хүүхэд хамгаалал”-ын чиглэлээр ажиллаж буй ажилтны хөтөлбөрийн төлөвлөлт, төсөвлөлт, хяналт шинжилгээ хийх ур чадварыг сайжруулахад чиглэсэн тус сургалтад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэст ажиллаж буй нийт 70 гаруй албан хаагч хамрагдсан.

Сургалтын төгсгөлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа сургалтад оролцсон албан хаагчдад төсвийн тухай хуулийг даган гарсан өөрчлөлийг танилцуулж,, хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөлт, төсвийн үр өгөөж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ