ОБЕГ-аас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт гарсан ойн түймрийг бүрэн унтраасан талаар мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 12-нд Ерөө сумын Бугант гуравдугаар баг “Гучин тавын ам” гэх газарт ойн түймэр гарсан тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн Засаг даргын тамгын газар, мэргэжлийн алба, сайн дурын хэсгийн ажилчид нийт 55 хүн, гурван автомашинтай ажиллаж, зургаадугаар сарын 14-ний 11:35 цагт түймрийг цурамд оруулжээ. Улмаар өчигдөр 16:30 цагт түймрийг бүрэн унтраасан байна
