Даваа, 5 сар 19, 2025
8 C
Ulaanbaatar

БҮТ: ЭЕШ өгөхөөр 34432 шалгуулагч бүртгүүлжээ

Их, дээд сургуульд элсэх ерөнхий шалгалт өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Түүхийн шалгалтаар эхлэв.

Уг шалгалтад оролцохоор 34,432 хүн бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулалтад улсын хэмжээнд нийт 2,460 орчим хүн ажиллаж байгаа аж.

Шалгалтын зохион байгуулалттай холбоотойгоор Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс өнөөдөр мэдээлэл өглөө.

БҮТ-ийн захирал Л.Ганбат "Энэ жил ЭЕШ өгөхөөр 34,432 хүн бүртгүүлсэн. Үүний 30 мянга орчим нь энэ онд 12 дугаар ангиа төгссөн.

ЭЕШ-ын зохион байгуулалт нь хэд хэдэн онцлогтой. Тухайлбал блокчейн технологийг өнгөрсөн оноос нэвтрүүлсэн. Шалгалтын материалыг машинаар уншуулж, гарсан дүн оноо нь блокчейн системд байршиж байгаа. Үүний гол ач холбогдол нь бүрэн автоматажсан, устаж үгүй болохгүйгээр найдвартай хадгалагдана. Түүнчлэн хэн нэгэн хөндлөнгийн нөлөөгөөр засах, өөрчлөх оролдлого хийх боломжгүй.

Мөн ЭЕШ өндөрлөсний дараа аймаг орон нутаг, сургууль, багшийн түвшинд бүх төрлийн дүн шинжилгээг BI системд хийдэг болсон. Ингэснээр дараа дараагийн сургалтын хөтөлбөрийн сайжруулалт, ЭЕШ-тай холбоотой сэдэв даалгаварт юуг анхаарвал зохих зэргээ тодорхойлох боломжтой болоод байна" гэлээ.

ЭЕШ өгөхөөр хамгийн олон хүн бүртгүүлсэн гурван хичээл:

  • Математик (23,634)
  • Англи хэл (21,976)
  • Нийгэм судлал (20,712) байна.

Харин хамгийн цөөн бүртгүүлэгчтэй хичээлүүд нь:

  • Орос хэл (1,014)
  • Газар зүй (1,085)
  • Түүх (1,606) байна.
Өнөөдөр 14:00 цагт Англи хэлний шалгалттай. Үргэлжлэх хугацаа 80 минут.

5 COMMENTS

  1. Wow, awesome weblog format! How long have you ever been blogging for?
    you made running a blog look easy. The total
    look of your site is great, as smartly as the content material!
    You can see similar: dobry sklep and here sklep online

  2. I know this if off topic but I'm looking into starting my own weblog and was curious what all is needed to get set up?
    I'm assuming having a blog like yours would cost a pretty penny?
    I'm not very web savvy so I'm not 100% positive. Any tips or advice would be greatly appreciated.
    Kudos I saw similar here: sklep internetowy and also here: e-commerce

  3. Its such as you learn my mind! You appear to grasp
    so much approximately this, such as you wrote the e-book in it or something.

    I believe that you just could do with some percent to pressure
    the message house a little bit, but other than that, that is excellent blog.
    A great read. I will certainly be back. I saw similar here: Sklep internetowy

  4. Good day! Do you know if they make any plugins to help with Search Engine Optimization? I'm trying to get
    my site to rank for some targeted keywords but I'm not seeing very good success.
    If you know of any please share. Many thanks! I saw similar
    text here: Hitman.agency

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ