Мягмар, 4 сар 16, 2024
17.1 C
Ulaanbaatar

Увс аймагт хоёр айлаас мөнгөн аяга, хөөрөг, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны зургаадугаар сарын 13-ны өдөр гэмт хэргийн шинжтэй 81 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс 57 үйлдлийг газар дээр нь шуурхай илрүүлж, хойшлуулшгүй ажиллагаа явуулж байгаа аж. Тухайлбал Увс аймгийн Тариалан сумын зургаадугаар багт “айлуудын гэрт хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Улмаар тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 33 настай, эрэгтэй хоёр айлаас мөнгөн аяга, хөөрөг, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

Иргэд та бүхэн

  1. хулгайлах гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг харьяа нутаг дэвсгэрийн болон цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэх хөршийн холбоогоо сайжруулах, гэрийн хаалга цонхны бүрэн бүтэн байдлыг нягтлах, хаалганы гадна талд эзэнгүй байгааг илэрхийлэх ил цоож зүүхээс татгалзах
  2. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналт, гэрэлтүүлэг хийж аюулгүй байдлаа хангах
  3. Гудамж талбай, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ гар утас, эд зүйлсээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлж, хувцасны дотор талын халаасанд хийж, сонор сэрэмжтэй байх
  4. Тээврийн хэрэгслийг гудамж, талбайд асаалттай орхихгүй байх, цонх хаалгыг нээлттэй үлдээхгүй байх, камерын хяналт, харуул хамгаалалттай орчин, зогсоолд байршуулах, автомашинд хар хайрцаг /дүрс бичигч/, GPS суулгаж тээврийн хэрэгслээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас зөвлөлөө.

1 COMMENT

  1. Wow, superb weblog format! How lengthy have you ever been running a blog for?

    you made blogging glance easy. The total glance of your web site is wonderful, as well as the
    content material! You can see similar here ecommerce

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ