Пүрэв, 5 сар 30, 2024
5.1 C
Ulaanbaatar

ХҮН намын дарга Т.Доржханд: Тойргоос уяатай ПОПУЛИСТУУД шахагдаж, нэр цэвэр нь ЖАГСААЛТААР орох болно

ҮХӨ-ийг дагаж боловсруулагдсан Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гол агуулга бүхий сонгуулийн холимог системийн талаар УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандтай ярилцсаныг хүргэж байна.

"Парламентын нийт 82 хувийг дүүргэж байгаа ЭРХ БАРИГЧ нам төлөөллийн чадамжгүй болсон нь харагдаж байна"

-ҮХӨ-ийг дагаж гарсан сонгуулийн хуулийн өөрчлөлтийг ХҮН анхнаас нь дэмжиж байсан. Холимог тогтолцоогоор ирэх оны сонгууль явагдах нь танай намд мэдээж ашигтай. Ядаж дараагийн парламентад ганц суудалтай байхгүй нь лав байх?

-Тийм. ХҮН намын гол зарчим шударгаар өрсөлдөж шилдгүүдээ иргэдийн төлөөлөл болгох явдал. Сонгуулийн мажоритар системийг халж бүр 100 хувь пропорциональ системээр явуулдаг байх шаардлагатай гэсэн байр суурьтай байсан шүү дээ. Энэ байдал явцын дунд өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, ҮХӨ-ийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийх үед ХҮН намын байр суурь гишүүдийн тоог 150 болгох байсан. МАН-ынх тогтолцоог 50/50 харьцаагаар хийх нь зүйтэй гэж төслөө боловсруулсан байсан. Харин Ардчилсан намынхан 60/40 гэсэн харьцаагаар тогтолцоог хийж, гишүүдийн тоог 150-иас бууруулах санал гаргасан. Ингээд эхний хэлэлцүүлгийн дараа бид тогтолцоог 50/50 байхыг тохирсон.

Дараа нь хоёр дахь хэлэлцүүлэг болох үед 60/40 байх нь зүйтэй юм байна гэсэн саналыг Ардчилсан намаас гаргаж, УИХ-д суудалтай гурван намын төлөөлөл ширээний ард сууж зөвшилцсөн. Тэгэхээр ямартай ч холимог тогтолцоо бий болсноор хамгийн түрүүнд бид бодлого ярьдаг, хөгжил ярьдаг, хөгжлийн санхүүжүүлдэг парламенттай болох юм. Тэгэхгүй бол өнөөгийн бодит байдал нь бүх гишүүд тойргоосоо хамааралтай болчихсон. Би л , манай нам л...гэдэг сэтгэхүйгээр тойрог дээрээ хөрөнгө тавьдаг. Үр дүнд нь төсөв байнгын алдагдалтай, улсаараа өртэй ийм л он жилүүдийг ардаа үдэж байна шүү дээ.

Тиймээс үндсэн нэг шалтгаан бол эдийн засаг. Хоёрдугаарт нь төлөөллийн асуудал байгаа. Тодруулж хэлбэл, нийт иргэдээс санал авахдаа хоёр удаа эрх баригч нам парламентад олонх болсон. Сонгогчдын 42 хувийн саналыг авсан. Улмаар парламентын нийт 82 хувийг дүүргэж байгаагийн цаана 60 орчим хувь нь гээгдсэн.Тэгэхээр энэ бол төлөөлж чадахгүй байгааг харуулж байна. Үр дүнд нь иргэд, нийгмийн төлөөллүүд өөрсдийн оролцоогоо шаардаж байна. Биднийг төлөөлж чадахгүй байна гэж жагсаал хүртэл хийж байгаа шүү дээ.

Гуравдугаарт, хамгийн чухал зүйл бол Дэлхийн улс орнууд авторитар, ардчилсан дэглэмээрээ хоёр хуваагдчихаад байна. Гэтэл манай хоёр хөрш хоёулаа авторитар дэглэмтэй улс гэдэг нь тодорхой шүү дээ. Тиймээс бид ардчилсан улс байх уу. Эрх чөлөөт тусгаар тогтносон улс байх уу гэхээр яалтчгүй ардчилсан улс байх ёстой. Үүнийг баталгаажуулах нэг зүйл бол парламентын ардчилал юм. Ардчилсан парламентыг бэхжүүлэхэд сонгуулийн холимог тогтолцоо бол маш чухал.

"Дан пропорциональ системтэй байсан бол 76 тойрог биш, Монгол Улс хөгжил ярьдаг нэг том тойрогтой болох байсан"

-Та ярианы эхэнд ХҮН намаас сонгуулийг 100 хувь пропорциональ системээр явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан гэлээ. Яагаад ийм шийдлийг дэмжих болсон бэ?

-100 хувь пропорциональ системээр явуулснаар нэгдүгээрт бид тойрог бүрт хөрөнгө оруулалт татах биш эсрэгээрээ Монгол Улс нэг тойрог болно гэсэн үг. Улсаараа нэг том тойрог болно гэдэг нь улсын хөгжлийг ярьдаг, төлөвлөж хийдэг болно гэсэн санаа. Эндээс гарч ирсэн гишүүд бүгдээрээ хаанаас сонгогдсоноос үл хамаарч зөвхөн улсын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө шийдлээ гаргаад өрсөлддөг. Шийдвэр дээрээ хатуу байж чаддаг улс төрчид болно л доо. Гэтэл үе үеийн парламент маань ард түмэнд таалагдсан.

Алга ташуулсан "популист" амлалтуудыг өгч, хэрэгжүүлж ирлээ. Үр дүнд нь эдийн засаг элгээрээ хэвтэж, иргэд өртэй, ААН-үүд нь банканд өртэй. Цаашлаад улсаараа гадаад зээлийн өртэй болсон байна.

1980 оноос хойш бараг 40 гаруй жилийн хугацаанд нэг ч цахилгаан станц баригдсангүй. Үндсэндээ 15 жил хоорондоо хэрэлдэж дэгээ тавилцсаар байгаад төмөр замынхаа бүтээн байгуулалтыг ч хийж чадаагүй. Арай гэж хийсэн төмөр зам нь мухар. Өнөөдөр л бүтээн байгуулалтын ажлуудаа яах билээ гэж явж байгаа болохоос дандаа гал унтраах байдлаар явсаар байгаад энэ улсын эдийн засаг "борцлогдсон" байхгүй юу.

Ийм борцлогдсон эдийн засаг дотор цалин нэмэх боломж байхгүй. Тэтгэвэр нэмэх боломжгүй. Нэмэх л юм бол эргээд инфляц болчихно. Тэгээд л нийтээрээ гадагш амьдрал хөөж явдаг. Энд үлдсэн хүмүүс нь уур, бухимдалтай, ирээдүйдээ итгэлгүй ийм л улс болчихсон.Тиймээс реформыг зоригтой хиймээр л байгаа юм.

Тухайлбал, тэтгэврийг инфляцтай уялдуулахаас илүү эсрэгээр нь тэтгэврийн реформыг хийснээр эдийн засаг өөрөө босож ирэх суурь өөрчлөлтийг хийж болох байсан. Гэтэл өнөөдөр шийдвэр гаргагч нар маань "тойргоосоо уяатай" байгаа тохиолдолд энэ бодлого чинь хэрэгжихгүй байгаа юм. Эдийн засгийн ямар ч сайн бодлого хэрэгжих боломжгүй болчхоод байгаа. Мөнгөний бодлогын орон зай байхгүй. Төсөв маш их тэлчихсэн. Төсвөө нэмэх тусам инфляцаа нэмж байдаг. Ханшаа алдсанаас болоод эргээд мөнгөний бодлогын орон зай хумигддаг. Иймэрхүү "тамын тогооны" байдлаар яваад байгаа чинь манай системийн гажиг байхгүй юу.

Тиймээс ХҮН тогтолцооны өөрчлөлтийг дагаад ямар ч гэсэн ирэх 2024 онд бүрдэх парламентад ганц суудалтайгаа байхгүй нь тодорхой.

"Популизм хийдэггүй. Зөв хандлагатай нэр цэвэр хүмүүсийг жагсаалтаар оруулна

-Парламентад сонгогдох 126 гишүүний 48 нь намын жагсаалтаар орж ирэхээр болж байна. Тухайн намын жагсаалтын ард хэн байх вэ гэдэг нь олны анхаарлыг татаж буй. Таны хувьд нэр цэвэр хүмүүсийг жагсаалтад оруулах ёстой гэсэн зарчмын шаардлага тавьж ирсэн. ХҮН дотооддоо энэ асуудлыг хэрхэн ярилцаж байна?

-Эхлээд 50/50 гэдэг нөхцөл орж ирсэн боловч сүүлдээ 60/40 болсон. Одоо сүүлдээ 48 нь жагсаалтаар болж хувирсан. ХҮН бол нэг л кноптой нам. Ямар ч гэсэн чамлахаар чанга атга гээд өөрчлөлтийг эхлүүлээд уриалаад манлайлаад явсан учраас улс төрийн хүчний хувьд үр дүнг нь нийтээрээ үзэх ёстой гэсэн байр суурьтай байна.

Үүний тулд маш хатуу шаардлага тавих ёстой. Жагсаалтаар орж ирэх хүмүүс ямар нэгэн авлига, хахууль, хулгайн хэрэгт холбогдсон баймааргүй байна. Туршлагатай хүмүүс баймаар байна. Нийгмийн төлөөллүүд баймаар байна.

Тиймээс ХҮН намын даргын хувьд жагсаалтыг маш цэвэр, зөв, мэдлэг, туршлагатай хүмүүсээр бүрдүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Энэ шаардлагыг мөн эрх барьж байгаа нам болоод Ардчилсан намын удирдлагуудад тавьсан. Бүгдээрээ санамж бичиг зурчихъя. Жагсаалтад нэр хүндтэй биш, олон жил дархлагдсан, авлига, хахуульд холбогдсон бөгөөд тэр нь хууль, шүүхийн байгууллагаар баталгаажсан хүмүүсийг оруулахгүй байхыг уриалж байгаа.

Эсрэгээрээ зөв, бодлого гаргах чадвартай, гал атгадаг болохоос ямар нэгэн популизм хийдэггүй. Түүний эсрэг зоригтой бодлогоо тавьж чаддаг хүмүүсийг жагсаалт руугаа түлхүү оруулъя гэж уриалсан.

Энэ уриалгыг бусад улс төрийн намууд ч мөн дэмжинэ гэдэгт найдаж байна. Бид гарын үсэг зуруулж, иргэдийн хүсээд байгаа тэр төлөөллийг нь оруулах байдлаар энэ удаад хийж чадвал ҮХӨ-д итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ. Бид бол үүнийг хийж чадна гэж бодож байгаа учраас ХҮН манлайлаад хийнэ.

"ХҮН нам нэр дэвшилтэд 50/50 гэсэн бодлого баримтлана"

-Нэр дэвшигчид дээр эмэгтэйчүүдийн квотын асуудал яригдаж байна. Тухайлбал, МАН-аас 30 хувьд нь эмэгтэйчүүдийг оруулна гэж байгаа бол АН-аас 40 хувьд гэж тогтсон байна. ХҮН нам хэдэн хувьд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх вэ?

-ХҮН нам маш тодорхой бодлого зарласан. 2022 оны 11 сарын 06-нд хамгийн анх "ХҮН 50:50" гэж. Энэ нь нийт нэр дэвшигчдийн аливаа шатан дахь эмэгтэйчүүдийн оролцоо 50 хувь байна. Яагаад гэвэл нийгэмд байгаа эмэгтэйчүүдийн харьцаа өөрөө 51 хувийг эзэлж байна. Тиймээс улс төрийн шийдвэр гаргах түвшинд хүйсийн оролцоо эн түвшинд байх нь зүйтэй гэж үзэж улс төрийн шийдвэрээ бид гаргасан. Үүн дээрээ ч хатуу байна.

-Тогтолцооны өөрчлөлтийг 78/48 гэсэн харьцаагаар хийснээр УИХ, ЗГ-ын хяналт тэнцэл яаж хангагдана гэж харж байгаа вэ?

-Уг нь 50/50 байсан тохиолдолд нэг хэсэг нь тойргоо, нөгөө хэсэг нь бодлогоо гээд тэнцвэржих байсан. Харамсалтай нь тэгж чадсангүй. УИХ бол Засгийн газарт хариуцлага тооцдог байх ёстой. Хяналтаа тавьдаг байх ёстой. Мэдээж бодлогын хуулийг нь баталж өгөөд түүнийх нь хүрээнд гүйцэтгэх засаглал нь ажлаа хийдэг тогтолцоотой шүү дээ.

Хэрэв та бүхэн санаж байгаа бол давхар дээлийн асуудал шийдэгдсэн. Гэхдээ шийдэгдэхдээ парламентын гишүүдийн тоог өсгөх байдлаар шийдэх нь зүйтэй гэдэг цэцийн дүгнэлт гарч байсан.

Тэгэхээр одоо гишүүдийн тоо 126 болно. Ингэснээр ямар ч тохиолдолд парламент гүйцэтгэх засаглалд хяналтаа тавиад явах хангалттай боломж бүрдэнэ. Ер нь цаашид ЗГ-ын сайд нарын тоог бууруулах шаардлагатай. Засгийн газрын үйлчилгээнүүдийг хувийн секторт шилжүүлэх хэрэгтэй.

-Жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрсийг хаалттай байлгах уу, нээлттэй байлгах уу гэдэг асуудал анхаарал татаж буй?

-2012-2016 он бол хаалттай жагсаалт байсан. Одоогийн хуулийн төсөлд нээлттэй байлгахаар оруулж өгсөн байгаа. Сонгогчид тэндээс хараад үнэхээр болж бүтэхгүй хүн байна гэвэл тэр намыг л битгий дугуйл гэж зөвлөмөөр байна.

Харин ХҮН намын хувьд бид нэр цэвэр улстөрчдийг жагсаана. Харуулна. Үлгэрлэнэ. Бусад намуудаасаа ч үүнийг шаардах болно. Ингэсэн тохиолдолд Монгол Улсын парламентад эрүүл дуу хоолойнууд хангалттай орж ирнэ гэж бодож байгаа.

Ярилцсанд баярлалаа

8 COMMENTS

  1. Wow, marvelous blog structure! How long have
    you ever been blogging for? you made running a blog glance easy.

    The overall glance of your website is fantastic, as smartly as the content material!
    You can see similar: sklep internetowy and here najlepszy sklep

  2. I'm gone to inform my little brother, that he should
    also pay a visit this web site on regular basis to get updated from hottest information. I
    saw similar here: dobry sklep and also here: e-commerce

  3. We are a group of volunteers and starting a new scheme in our community.
    Your web site provided us with valuable information to work on. You have done an impressive job and our entire community will be grateful to you.
    I saw similar here: Sklep internetowy

  4. Hey! Do you know if they make any plugins to assist with SEO?
    I'm trying to get my blog to rank for some targeted
    keywords but I'm not seeing very good results. If you know
    of any please share. Appreciate it! You can read similar
    art here: Ecommerce

  5. Hello there! Do you know if they make any plugins to assist with Search Engine Optimization? I'm trying
    to get my website to rank for some targeted keywords
    but I'm not seeing very good results. If you know of any please share.
    Many thanks! I saw similar blog here: Backlink Building

  6. Wow, wonderful blog format! How lengthy have you ever been running a blog for?
    you make blogging glance easy. The entire glance of your site is magnificent,
    let alone the content material! You can see similar here prev next and it's was wrote by Rolf77.

  7. Wow, fantastic weblog structure! How lengthy have you been running a blog for?
    you made blogging look easy. The entire look of your web site is wonderful, let alone the
    content! You can read similar here prev next and it's
    was wrote by Drew04.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ