УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2023.06.05/ УИХ-аар баталсан ҮХӨ-ийг Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч гишүүдийг 126, сонгуулийн тогтолцоог холимог болгосон ҮХӨ-ийг ёсчилсон билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас байр суурийг нь тодрууллаа.
Тэрээр "ҮХӨ-ийг Ерөнхийлөгч ёсчлон баталлаа. Гишүүдийн тооноос тогтолцооны өөрчлөлт хийж байгаа нь хамгийн чухал" гэсэн юм.