Site icon POLITIC MONGOLIA

УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох саналыг МАН-ын бүлэг дэмжлээ

УИХ-ын дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж буй билээ. Ингэхдээ хурлаас долоодугаар сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох шийдвэрүүдийг дэмжээд буй. Түүнчлэн МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийн тоог 126 байхаар тогтох нь зүйтэй гэдэгт санал нэгдэж дэмжлээ. Ташрамд дурдахад, энэ долоо хоногийн Баасан гарагт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хийх билээ.

Exit mobile version