Баасан, 4 сар 18, 2025
-1.9 C
Ulaanbaatar

Д.Бумдарь: Гишүүдийн тоог 126-гаас бууруулж төслөөсөө ухарвал шинэчлэл утгаа алдана

Үндсэн хуулийн өөрчлөлтийг төслийг УИХ энэ долоо хоногтоо эцэслэх гэж байна. Учир нь УИХ-ын гишүүдийн зүгээс хоёр дахь хэлэлцүүлгийн үр дүнг олон нийтэд танилцуулах ажлыг өнгөрсөн долоо хоногт өрнүүлсэн.

Ингэснээр өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд нэгдсэн шийдэлд хүрснээр Байнгын хороодоор хэлэлцүүлснээр нэгдсэн чуулганаар эцэслэнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийн дараагаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, ард иргэдэд танилцуулга хийсэн. Ингэхдээ Үндсэн хуулийн 21.1 буюу тогтолцоог мажоритар, пропорциональ системийг хослуулсан зарчмаар Үндсэн хуульд тусгах, гишүүдийн тоог нэмэгдүүлэн 152 болгох өөрчлөлтийн төслийг танилцуулсан. Үр дүнд нь олон нийт тоог 152 болгох нь хэт олон байна гэж үзсэн бол холимог тогтолцоог хүлээн зөвшөөрсөн. Харин гурав дахь хэлэлцүүлгээр 152-ын 126 болгон багасгаснаа танилцуулсан бөгөөд үр дүнг өнөөдөр бүлгүүд хэлэлцэж байна. Тэгвэл тооны энэ өөрчлөлтийг 126-гаас бууруулбал Үндсэн хуулийн өөрчлөлт үр дүнгүй болно гэдгийг судлаач, багш, эрдэмтэд хэлж эхэллээ.

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарь "Математикийнх ч тэр, манай улс төр судлалынхан ч 150-иас дээш гишүүнтэй байх ёстой гэсэн маш олон үндэслэлийг гаргаж өгч байгаа. Хамгийн алдартай нь куб язгуурын арга. Улс орон бүхэн, жил бүхэн гишүүдийнхээ тоог нэмэх боломжгүй. Үүнээс манайд боломжит хэмжээ нь 76 нь тойргоос, 76 нь жагсаалтаар сонгох боломжтой гэж үзэж хууль санаачлагчид оруулсан. Харамсалтай нь, эхний хэлэлцүүлгийн дараа гишүүд тойрогтоо ажиллахдаа иргэдэд ойлгомжтой тайлбарлаагүй байх.

Гэхдээ энэ зөвшилцлөөр шийдэх асуудал учраас хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр 126 болгож бууруулсан. Харин үүнээс доошоо оруулбал өөрчлөлт ямар ч үр дүнгүй болно. Шинэчлэл хийж байгаа утга учир нь алдагдана. 126-гаас бууруулж, энэ төслөөсөө ухарч болохгүй. Хэрвээ бид энэ шинэчлэлийг хийж чадвал дараа дараагийн үед гарч ирж байгаа улстөрчид парламентын засаглал гэж юу юм, гишүүд яаж мэтгэлцэх, яаж эрх ашгаа хамгаалах юм, асуудалд яаж үнэн зөв шинжлэх ухаанчаар хандах вэ гэдэг зүйлүүд тогтож эхэлнэ. Суурь нь тавигдана гэсэн үг. Энэ утгаараа улс төрийн шинэ өнгө төрхийг авчрах томоохон өөрчлөлтүүд явж байгаа учраас энэ удаагийн парламент энэ үүргээ маш сайн ухамсарлах хэрэгтэй" гэлээ.

7 COMMENTS

  1. Wow, amazing weblog structure! How lengthy have you been blogging for?
    you made running a blog look easy. The overall look of your website
    is excellent, as neatly as the content! You can see similar here sklep internetowy

  2. Good day! Do you know if they make any plugins to help with SEO?

    I'm trying to get my website to rank for some targeted keywords but I'm not seeing very good success.
    If you know of any please share. Thanks! I saw similar article here: GSA
    Verified List

  3. Wow, marvelous weblog layout! How long have you ever been blogging for?

    you made blogging look easy. The full look of your site is wonderful,
    as well as the content material! I read similar here prev next and that
    was wrote by Coleman85.

  4. Wow, fantastic weblog format! How long have you ever been blogging for?

    you made running a blog look easy. The total glance of your
    web site is magnificent, let alone the content! I
    saw similar here prev next and it's was wrote by Marth93.

  5. Hi there! Do you know if they make any plugins to help with SEO?
    I'm trying to get my website to rank for some targeted keywords
    but I'm not seeing very good success. If you know of any
    please share. Cheers! You can read similar article here: Choose escape room

  6. My family all the time say that I am wasting my time here at web, however I know
    I am getting familiarity daily by reading such fastidious content.

  7. Hi! Do you know if they make any plugins to assist with SEO?
    I'm trying to get my site to rank for some targeted keywords but I'm not seeing very good results.
    If you know of any please share. Appreciate it!
    You can read similar text here

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ