Мягмар, 4 сар 23, 2024
11.1 C
Ulaanbaatar

Бостон Селтикс түүх бүтээж чадах уу?

NBA-ийн түүхэнд 0-3 нүхнээс гарч чадсан баг байхгүй гэдгийг бүгд л мэдэж байгаа. Зуун дөчин есөн удаа оролдоод бүгд фэйлдсэн. Бүгд л багтаа итгэнэ, дуустал тоглоно, байдгаа гаргана гэхдээ мэргэжлийн спортод бараг боломжгүй мэт даалгавар.
Гэхдээ боломжгүй эд бол биш л дээ. NHL-д лав 204 удаагийн тохиолдлоос 4 нь амжилттай эргэн ирж хожиж байсан түүхтэй - хамгийн сүүлд 2014 онд Лос Анжелес Кингс эхний тойрогт Сан Хозе Шарксын эсрэг. MLB-д цор ганц байдаг нь Бостон Ред Сокс 2004 оны бүсийн финалд Нью Йорк Янкисын эсрэг итгэмээргүй эргэн ирж хожиж түүх бүтээсэн явдал.
NBA-д бол гурван баг 3-3 болгож тэнцүүлчээд 7 дахь тоглолтод хожигдож байж. Бүгдэд нь 7 дахь тоглолт нөгөө багийн талбайд болж байж. Хамгийн сүүлийн жишээ бол 2003 оны эхний тойргийн Портланд vs Даллас цуврал. Нөгөө Дикембэ Мутомбогийн 1994 оны Денвер Наггетс чинь Шон Кемпийн Сияттлыг эхний шатанд 0-2 оос эргэж ирж хусчаад дараагийн шатанд Юта Жаззын эсрэг 0-3 аас барьж 3-3 болгоод хожигдож байсаншд нээрээ.
За тэгвэл энэ жилийн Бостон чадах уу!?!? Зуун тавь дахь тохиолдол дээр түүх бүтээх болов уу? Эдди нь бүрэн боломжтой гэж харж байна. Яагаад гэвэл:
1. Чансаа - Селтикс үнэхээр л илүү баг нь гэдэгтэй маргах хэцүү. Майамиг огт үгүйсгээгүй шүү. Энэ бол тэднийг магтаж буй пост биш учраас ойлгоорой. Цаасан дээрхи бүрэлдэхүүн, улирлын амжилт, статистик гээд бүх талаараа л Селтикс илүү баг нь. Өглөөний тоглолтын 3-р үед сэтгэл санаагаа сэргэтэл тэд сайн тоглов.
2. Талбайн давуу тал - хэрэв 7 дахь тоглолтыг гаргаж чадвал Бостонд болно гэдгээрээ дээрхи гурван тохиолдлоос ялгаатай. Сагсанд бол маш том давуу тал шүү дээ. Хоккей, бэйсбол, хөлбөмбөгтэй харьцуулахад талбайн давуу тал сагсанд хамгийн их мэдрэгддэг ч юм шиг.
3. Өрсөлдөгч - за энд Майамиг жоохон үгүйсгээдхэе хэхэ. Битгий уурлаарай гэхдээ Хит одоо болсон юм бишүү дээ, айн? Магадгүй шүү. Херро, Оладипогийн бэртэл дээр нэмээд өнөөдөр Винсент эвгүй гишгэсэн. Жимми ер нь цуцаж байгаа байх. Энэ плэйоффт арай л аймар тоглолоо. Өнөөдрийн тоглолтын 2-р хагаст тар жоохон танигдав уу гэлтэй.
Яагаад үгүй гэж, Бостонд боломж бий гэсэн өнцгөөс Эдди нь өөрийгөө харахыг хүчилж ийн бичив. Мэдээж магадлал бага. Гэхдээ энэ Бостон энэ Майамигийн эсрэг чадаж магадгүй зүйл юм бишүү гэж бодоход тэгж айхтар буруудахгүй байхаа, айн?
Э.ИДЭР-УУГАН

Шинэ мэдээ