Лхагва, 4 сар 17, 2024
4.1 C
Ulaanbaatar

ШУУРХАЙ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Боловсролын зээлийн санг шалга" гэж үүрэг өгсний дагуу ЭЦА-наас ажлын хэсэг байгуулжээ

"Боловсролын зээлийн санг шалгах" үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүгийн цагдаагиийн албанд өгсний дагуу ЭЦА-ны дарга, хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулжээ.

Уг ажлын хэсэг өнгөрөн хугацаанд Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авч гадаадын их, дээд сургуульд суралцсан хүмүүс зээлийн шалгуур, шаардлагыг хангасан эсэх мөн БЗС-ийн гэрээнүүд устгасан асуудал гарсныг шалгаж, зээл авсан болон олгосон албан тушаалтнуудаас тайлбар мэдүүлэг авч шалгалтыг өргөн хүрээнд явуулах аж.

1997 оноос эхлэн Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авч, гадаадын их, дээд сургуульд суралцагчид нь улстөрчид, түүний үр хүүхэд байсан нь ил болоод буй. Дотоодын нийт зээлийн 93 хувь нь мэдээлэлд ойр албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүст олгогдож, гадаадын их, дээд сургуульд суралцсан хүмүүсийн олонх нь мөн л улстөрчид, тэдний үр хүүхэд байсан нь нийгэм өнөөдөр шударга ёсыг нэхэж байна. Өөрөөр хэлбэл, иргэд, олон нийт гадаадад БЗС-ийн санхүүжилтээр суралцах тухай мэдээлэл маш хомс буюу мэдээлэлд ойр байдаг төрийн албан тушаалтнууд өөрсдөө ашиглаж ирсэн нь ил боллоо. Бид тэдний нэрсийг цувралаар хүргэж байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд БЗС-ийн гадаад зээлд 2288 хүн 220.8 тэрбум төгрөгөөр суралцжээ. Үүнээс бакалаврын сургалтад 101 тэрбум, магистр докторын сургалтд 119 тэрбум төгрөг зарцуулсан байна.

БЗС-аас гадаад суралцахаар зээл авахад үл хөдлөх хөрөнгөөр баталгааждаг. Одоогийн байдлаар БЗС-д 123 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 1244 барьцаа хөрөнгө байна.

Шинэ мэдээ