Баасан, 4 сар 26, 2024
-2.9 C
Ulaanbaatar

Бяцхан гөлөгнүүдийг нүхэнд хорьж, зодооны нохдын зугаа болгож байна гэв

Нэгэн иргэн сошиалд ийн бичив

Би өнөөдөр гөлөг хорьж байгаад, гаргаж нохойнууддаа бариулж, тамлаж байгаад буцаагаад хорьдог хүмүүс байдгийг нүдээрээ үзлээ.

Үүрээс хойш гөлөг орилж орилж, дараа нь гаслаад ноход хуцалдаад байсан юм. Өдөр гасалсаар л байсан болохоор нь аргаа бараад дуугаар нь дагаж явсаар хашааг нь олж очлоо. 3, 4-н гудамжны цаанаас тэр гаслах чимээ сонсогдож байсан. Тэгсэн нэг жижигхэн амбаар шиг юман дотроос гөлөг тасралтгүй гаслаад л байсан. Хашааных нь хаалганы завсраар хартал 3.н нохой байна. 2 нь уяатай харваас зодооны нохойнууд байна. Нэг нь самойд байх шиг байсан сул хэвтэж байсан. Гэтэл орой 9 цагийн үед нөгөө гаслах дуу бүр орилоон болж хувирсан. Тэсэхгүй очсон. Гэтэл эхнэр нөхөр 2 нэг зодооны нохойдоо нэг гөлөг хаяад өгчихсөн бариулж байна.

Би ч орилоод хаалгыг нь цохиод бөөн л юм боллоо. Тэгээд болиулахгүй болхоор нь цагдаа дуудсан. Цагдаа руу залгахад айсан уу яасан нөгөө гөлгийг салгасан. Тэгээд гэр лүүгээ буцаад алхтал нөгөө хүмүүс араас машинаараа дагаад байсан. Цагдаа ирж намайг хүргэж өгсөн. Харин тамлуулж байгаа амьтныг аварч чадаагүй. Хуулинд зохицуулалт байхгүй. Бас шөнө дунд биш учраас амгалан тайван байдал алдагдуулсан гэж ч үзэхгүй болж таарсан.

Хууль одоохондоо байхгүй юм байж. ХҮН ЧАНАР, НИНЖИН СЭТГЭЛ хаана байна аа? Яагаад тэр олон гудамж дамнан амь тэмцэн орилж байхад нь нэг ч хүн хүүе хаая гэхгүй байна вэ?

Бүгд яг адилхан тамлагчид, Монгол улсад эрүүл ухаантай хүн үнэхээр ховор юм. Мөхөл рүүгээ явж байгаа юм байлгүй. Сэтгэл өвдөөд тэр амьтныг бодохоор гол харлаж байна. Яаж битүү амбаарт хадгалаад дахин дахин бариулж тамлаж чадаж байнаа!?

Тийм хүмүүст юу ч хэлээд ойлгохгүй араатнууд. Ямар ч байсан одоо гөлөг орилохоо больсон. Гэхдээ бүр ч илүү аймшигтай санагдаж байна. Болиоч гэж хэлсний төлөө хүн заналхийлж, танайхыг олж очоод хэн болохоо харуулна гэж хэлж байгаа хүмүүс тэр нялх гөлгийг ингээд л тамлахаа зогсоосон гэж огт бодогдохгүй байна. Орилуулахгүйн тулд амыг нь боочихоод тамлаж байх өндөр магадлалтай. Аврал эрээд орилж байгаа амьтанд туслаж, араатны савраас авч чадахгүй байгаа даа уур хүрч, өр эмтэрч байна.

Шинэ мэдээ