Бямба, 4 сар 20, 2024
14.1 C
Ulaanbaatar

Нэг муу шарилж хэрэглэсэн хүн хоёр жил, МӨС гэх аюулыг борлуулагч ганцхан жилийн ял авсан нь хэр шударга вэ?

Монголд залуучууд өвс буюу Канабис төрлийн хар тамхинд донтоод байгаа юм биш. МӨС гэх хар тамхинд донтож амьдарлаа алдаж байна.
С.Чулуунбаатарын хувьд бусад улсад цааз өгөөд бүх насаар нь хориод байдаг герион, коккайн гээд ноцтой нөлөө үзүүлдэг, маш хүчтэй донтуулдаг, амь насанд аюултай аймшигтай тэдгээр хар тамхинаас бүр илүү хор уршигтай МӨС гэх бодисыг хэрэглэсэн, зарсан, хадгалсан байдаг. МӨС гэх синтетик төрлийн буюу химийн аргаар гарган авдаг бодис нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд аюул учруулж байгаа. Нэг л хэрэглэсэн бол шууд донтогч болгодог хар тамхи юм.
Б.Амархүүгийн хувьд ургамлаас гаргаж авдаг (хашиш) гэх төрлийн зүйл хэрэглэж, хадгалаад 2 жилийн ял авч байсан. Тэр нь Монголд шарилж шиг элбэг ургаж байдаг өвс. Гадны ихэнх улс оронд канабис буюу тэрхүү өвсний төрлийн бүтээгдэхүүнийг хүлээн зөвшөөрчихсөн бүр эмчилгээнд хэрэглэгддэг. Яагаад гэвэл донтуулдаггүй ургамал учраас.
Гол нь Монголд хар тамхинуудаа ангиллаж ялгах эрх зүйн бодлого алга.
Нэг муу шарилжны өвс хэрэглэсэн хүн 2 жилийн ял авч байхад, МӨС хэрэглээд зарсан, давтан үйлдэлтэй хүн 1 жилийн ял авч байгаа нь шудрага уу? Хууль нь ийм учраас Монголд мөс хэрэглэгдэг хар тамхичид тахал шиг нэмэгдсээр байна.

Шинэ мэдээ