Site icon POLITIC MONGOLIA

"Цагдаа, прокурор, шүүхийн ажилтнуудын 16 хувь нь эрх мэдэлтний сүрдүүлэг, дарамтад өртдөг"

ХЭҮК-оос шүүх эрх мэдэл, прокурор, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Монголын Хуульчдын холбоо, Монголын Эмнести интернэшнл зэрэг байгууллагын төлөөллийг хамруулсан  хэлэлцүүлгийг энэ сарын 5-ны өдөр зохион байгууллаа.

Дээрх хэлэлцүүлэг нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн 6 дугаар бүлэг болох "Хүний эрх хамгаалагчийн эрх, хамгаалалт" бүлгийг талуудад танилцуулж, харилцан санал солилцоход оршив.

Хууль сахиулах, мөрдөх, шүүн таслах албаны нийт 50 гаруй оролцогч оролцсон уг хэлэлцүүлгийг нээж ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар “Ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг хүний эрх хамгаалагч гэнэ” гэж өргөн агуулгаар тодорхойлсон гэдгийг онцлоод “хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах”, “хүний эрх хамгаалах үйл ажиллагаа”-г хуульд хэрхэн тодорхойлсныг оролцогчдод тайлбарлав.

Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл 6 дугаар бүлгийн хүрээнд нийт 2063 оролцогчийг судалгаанд хамруулсан бөгөөд шүүгч, шүүхийн захиргааны ажилтны 83,9 хувь, хуульч, өмгөөлөгчдийн 87,17 хувь, прокурор, прокурорын байгууллагын ажилтны 95.4 хувь, цагдаагийн алба хаагчдын 95.2 хувь, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын 88,51 хувь нь өөрсдийгөө хүний эрх хамгаалагч гэж хариулсан гэдгийг онцоллоо.

Улмаар:

Ташрамд дурдахад, ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн “Хүний эрх хамгаалагчийн эрх, хамгаалал” бүлгийн хүрээнд дараах саналыг УИХ-д хүргүүлсэн юм.

Үүнд:

Эх сурвалж: Хүний эрхийн үндэсний комисс

Exit mobile version