Баасан, 4 сар 26, 2024
-2.9 C
Ulaanbaatar

Б.Орхонбаяр арслан айдастай байна

Нүүрс тээврийн  монополь компанийн захирлын  хүргэн залуу арслан Б.Орхонбаяр хүүхнүүдийн хүсэмжит харцан дунд ихэд айдастай явна. Арслан цолыг нь хоёр өрөө байраар мялаасан Ч.Ундрам гишүүн Б.Орхонбаяр руу  утас цохиж "хаана байна юу хийж байна, сайхан залуу минь" гэхчлэн сэтгэлзүйн дарамтад оруулж байгаа бололтой. Эх сурвалжийн мэдээлэл ийм байна.

Гэр бүлийн асуудалтай байгаа эрхэм гишүүн залуу арсланг хэдийнэ тоочиглочихоод ийн тойглож байгаа бололтой. Чинээлэг айлд хүргэнээр ороод удаагүй байгаа залуу арслан үүнд нь ихэд эмзэглэж айдастай яваа гэнэ. Сүүлдээ Ч.Ундрам гишүүний утсыг авахаа больж, бүр блок хийсэн гэнэ. Гэтэл өөр өөр дугаараас залгах болжээ.  Ер нь Б.Орхонбаяр аваргын утас тун завгүй. Ч.Ундрам гишүүн гэлтгүй олны танил сайхан бүсгүйчүүд, инста моделууд, урлаг спортын тамирчин бүсгүйчүүд, энгийн нэгэн нойтогносон охидуудаас эхлээд хүсэл тачаалаа барьж ядсан эмэгчингүүд Б.Орхонбаярыг хүсэж, тачаалаа барьж чадахгүй "чичирч" байгаа сурагтай. Жишээ нь, Бат-Эрдэнэ аваргын охин Б.Орхонбаярт "Хоёулаа сууж, аварга төрүүлье" гэж чихэнд нь шивнэсэн сурагтай. Үүнд стрестэж, хямарсан залуу арслан сүүлийн үед бэлтгэлдээ ч хамрагдаж амжихгүй байгаа бололтой. Б.Орхонбаяр өнгөрсөн гуравдугаар сараас хойш заалны барилдаанд зодоглоогүй байгаа юм.

 

Шинэ мэдээ