Пүрэв, 4 сар 25, 2024
3.1 C
Ulaanbaatar

Хадам хүргэд нийлж Э.Оюунболдыг шоглоод байна уу?

Э.Оюунболд допинг хэрэглэсэн гэх бор шувуу бөхийн хүрээнд дахиад л нисэв. Тэр үнэхээр дахин дахин допинг хэрэглээд байна уу, эсвэл хэн нэгэн түүнийг шоглоод байна уу. Э.Оюунболдтой хамт бэлтгэл сургуулилтаа базаадаг зарим бөхчүүдийн яриагаар бол түүнийг гавьяат дасгалжуулагч нэгэн түүнд хорссондоо шоглоод байх магадлалтай гэнэ. Эх сурвалжийн мэдээлэл ийм байна. Энд хардах эрхээ эдлэхэд Э.Оюунболд, Б.Адъяахүү нар нэгэн цагт хүзүү сээрээрээ нийлсэн багш шавь байсан. Гэсэн ч таван төгрөг дээр үл ойлголцож, өөр өөрсдийн замаа хөөсөн байдаг. Адъяахүүгийн тухайд үүнд ихэд хорсож явдгийг нь  ойрын хүрээллийнх нь ярьдаг. Энэ хорслоо тайлахаар Оюунболдыг оролдоод байгаа гэх. Оролдохдоо өөрийн хүргэн Ц.Магалжавтай нийлж, Оюунболдыг хэргээр хэл аманд хутгаад байгаа бололтой. Тэд нийлж дээр, доогуур гүйсээр байгаад Оюунболдын аварга цолыг хураалгаж санасандаа хүрсэн. Харин одоо түүнийг бөхийн дэвжээнээс бүр мөсөн зайлуулахаар дахин допингийн асуудал рүү түлхсэн бололтой.

Энд онцлоход Ц.Магалжав нь Б.Адъяахүүгийн дүүтэй нь суусан. Анх Магалжавыг улсын цол хүртэхэд Б.Адъяахүү гол рольд тоглож бүх асуудлыг нь зохицуулж өгсөн байдаг. Хадам ахынхаа энэ их ачийг хариулахаар идэрхэн хүчтэн Э.Оюунболдыг зольж байгаа гэх яриа байна. Ц.Магалжав, Б.Адъяахүү нар хүзүү сээрээрээ холбогдоод, салахаа больсон сурагтай.

Шинэ мэдээ