Пүрэв, 4 сар 18, 2024
1.1 C
Ulaanbaatar

Эсэргүүцсэн болгонд цахим гав зүүж, цахим шоронд хийнэ

Үг үзэл бодлоо илэрхийлсэн залуусын зорчих эрхийг хязгаарлах нэрийдлээр цахим шоронд хийх боллоо. Цахим гав зүүлгэж, эхлээд хорооноосоо гарч болохгүй гэх шаардлага тавина. Дараа нь хотхоноосоо гарч болохгүй, бүр сүүлдээ орцноосоо гарч болохгүй гэж боох болов.

Хэрвээ заасан хязгаарлалтаас гарвал хорих анги руу шилжүүлэх хуулийн зохицуулалттай. Үг үзэл бодлоо хэлсэн энгийн залуусыг шууд хорих боломжгүй учир технологи ашиглаж цахим гав гэх цахим шорноор шийтгэх боллоо. Цахим гавтай хүмүүсийн тоо цаашид ч нэмэгдэнэ.

Жишээ нь, “дайны эсэргүүцэн” жагсаал хийдэг “No war” хөдөлгөөний зарим залууст Давж заалдах шатны шүүхээс нэг жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оноож, 1 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. 

No war хөдөлгөөний Ц.Чинбат өөрийн твиттер хуудастаа, “Энэ цахим гав нь зүүсэн цагаасаа эхлээд алдаа зааж байна. Ингэж худлаа мэдээлэл дамжуулсаар байгаад зөрчсөн гээд шорон шаах юм байна л даа. ШШ ажилтан нь ёстой найдвартай хэзээ ч тийм юм байхгүй нарийвчлалтай заадаг гээд  байсан” хэмээжээ.

Шинэ мэдээ