Бямба, 4 сар 20, 2024
6.1 C
Ulaanbaatar

Допингийн хэтийдсэн хэрэглээнээс болж бөхчүүдийн бэлэг эрхтэн босохоо больсон гэв

2000-аад оны эхэн үед бөхчүүд байгалиас заяасан биеэрээ уран, хурц барилдаан гаргадаг байж. Үзэгчид ч үндэсний бөх рүү хошуурна. Өнөөдрийн тухайд нөхцөл байдал өөр болжээ. Нэмэлт тэжээл, допингийн нөлөөгөөр бөхчүүд хүчний бэлтгэлийг түлхүү хийдэг болжээ.

Допингийн хор хөнөөлийг мэргэжлийн эмч нар сануулдаг. Элэгний цыроз, дотор эрхтний гэмтлүүд нөхөн үржихүйн асуудал гээд тоочоод байвал тоймгүй. Эмч, докторуудын хэлж буйгаар "Допингийн хэтийдсэн хэрэглээнээс болж бөхчүүдийн бэлэг эрхтэн босохоо больсон" гэлээ. Допин гэх зүйлээс болж Монголын нэгэн үе тэр чигтээ балраад байна.

Үндэсний бөхийн буруу менежмэнтээс болж 20 гаруй насны залуусын нөхөн үржихүйд нөхөж болохгүй гамшиг нүүрлэлээ. Бөхөд хайртай, бөх болохоор зүтгэдэг мянга мянган залуусын амьдралд нөхөж болохгүй гарз, гайг допин гэх зүйл үлдээж байна.

Шинэ мэдээ