Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон, хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Содномдаржаа ийн ярив.
-Анх 2016 онд шүүх хурал болсон. Тэр шүүх хурал дээр Б.Булганыг оруулах ёстой байсан. Гэтэл тухайн үед прокурор, шүүхийнхэн оруулаагүй.
Энэ хүн бол энэ хэргийн хамгийн гол гэрч нь. С.Зориг агсныг хөнөөсөн алуурчдыг харсан цор ганц хүн бол Б.Булган шүү дээ. Гэтэл яагаад тухайн шүүх хуралд Б.Булганыг оруулаагүй юм бэ гэж их гайхдаг.
Алуурчдыг харсан цор ганц хүн болох Б.Булганыг 2016 оны шүүх хуралд оруулчихсан бол бид хоёрын амьдралын хувь заяа өөр байх байсан шүү. Тухайн шүүх хурлаар бид хоёрын амьдралыг шийдэх гэж байсан. Гэтэл энэхүү хуралд Б.Булганыг оруулаагүй. Үүнд л би одоо хүртэл их харамсдаг даа.
source: Өдрийн сонин