Баасан, 4 сар 26, 2024
-2.9 C
Ulaanbaatar

Леброн Жеймс Стефан Көрри нар плэй-оффд дахин учраа таарлаа

Аваргууд 7 тоглолттой хүнд цувралд Кингсийг хожиж бүсийн хоёрдугаар шатанд шалгарав. Шийдвэрлэх тулаанд хашир андгай Стефф гялалзаж 50 оноо түүж, play off дахь үзүүлэлтээ шинэчилэв. Тэр аркны араас 18 удаа буудсаны долоо нь байндаа туссан.
Одоо аваргууд Леброны Лейкерстэй үзнэ. Леброн, Карри гэсэн энэ цагийн сагсан бөмбөгийн хаад хоёрдугаар шатанд хэн нь хэнийгээ үзэх нь. Тэдний хэн хэнд нь аваргын бөгж дөрөв бий.
Онцлох нь энэ цувралд Стеффтэй нийлж Леброныг дарсан KD байхгүй. Стефф энэ удаа алтан хамтрагч KD гүйгээр Леброны эсрэг нүүр тулах нь.
Таамаглахад зургаан тоглолтод Дайчид ялах болов уу.
May be an image of 1 person and playing basketball

Шинэ мэдээ