Мягмар, 4 сар 23, 2024
8.1 C
Ulaanbaatar

Сингапур руу хар тамхи нэвтрүүлэхийг завдсан эрэгтэйд цаазаар авах ял ногдуулжээ

Сингапур руу хар тамхи нэвтрүүлэхийг завдсан эрэгтэй цаазаар авах ял ногдуулжээ. Тодруулбал, 46 настай Тангаражу Суппиа гэгч эр нэг кг орчим хар тамхи Сингапурын хилээр нэврүүлэхийг завдан баривчлагдан байна. НҮБ, яллагдагчийн ар гэрээс өршөөл үзүүлэхийг удаа дараа гуйсан ч Сингапурын шүүх цаазаар авах ял ногдуулжээ.

Сингапур дэлхийд хар тамхины эсрэг хатуу хуультайгаараа алдартай. Өнгөрсөн 2022 онд Сингапур 12 хүнд цаазаар авах ял ногдуулсны нэг нь гурван амны халбагын хэмжээтэй хар тамхи өөрөө ч мэдэлгүй тээвэрлэж байсан оюуны хомстолтой эр байсан аж.

Шинэ мэдээ