Пүрэв, 5 сар 30, 2024
5.1 C
Ulaanbaatar

Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр /2023.04.17/ эхэлж, орой 22.00 цагт завсарлалаа. Улмаар өнөөдөр буюу хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдрийн хуралдаанд хоёр шүүгдэгч ирээгүй тул тэднийг албадан авч ирэхээр болж, хуралдааныг 13.30 цаг хүртэл хойшлуулсан байсан юм. Мөн 14.00 цагаас эхэлсэн ч өмгөөлөгч н.Түвшинтамир шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж, хүсэлтийг хэлэлцэхээр 17.00 цаг хүртэл завсарласан. Хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсанаар шүүх хурал орой 22.00 цаг хүртэл үргэлжилсэн байдаг.

Шинэ мэдээ