Бямба, 4 сар 20, 2024
4.1 C
Ulaanbaatar

Ноёрхог тоглогчийн замнал эхэлсэн түүх

NBA-гийн 1997 оны Өрнөд бүсийн шигшээ цувралын тав дах тоглолт. Нэмэлт цагт Кобе Брайнт 4 удаа airball хийж чухал шидэлтүүдэа алдаж баг нь ялагдал хүлээв.
Тоглолтын дараа Шакил Онил түүнд хандан :
Чи мэдэж байгаа биздээ чиний бөмбөг 4 удаа airball боллоо. Энд цугласан хүмүүс чамайг шоолж инээж байна үүнийг сайн хараад ав чи үүнийг мартаж болохгүй, дараа жил бид энэ талбайд ирэхдээ тэднийг бут цохих болно.
Шакил Онил сэтгүүлчдэд :
Би түүнийг шидэлтүүдээ airball хийсэнд уурлаагүй. Тэр талбай дээр бөмбөг шидэхээс айдаггүй ганц зоригтой хүн нь байсан.
Тоглолтын дараа Lakers ынхан шууд Los Angeles руу ниссэн бөгөөд бүх тоглогчид гэрлүүгээ явж байхад Kobe хамгийн ойрхон ахлах сургуулийн зааланд очиж өглөө болтол шөнөжин шидэлт хийв. 6 сарын дараа нээлтийн тоглолтонд Lakers Jazzыг 104 87 харьцаатай бут ниргэв. Уг тоглолтонд Kobe сэлгээгээс 23 оноо авчээ.
Магадгүй бидний мэдэх хамгийн ноёрхог тоглогчийн замнал ингэж эхэлж байлаа.

Шинэ мэдээ