Мягмар, 4 сар 16, 2024
17.1 C
Ulaanbaatar

Гаднынхан: Монголчуудыг биеийн хүчний тоглолт, бяр чадлаар нь мэддэг учир 3-ын зайн шидэлтийг нь дутуу үнэлдэг

Монголын баг 3х3 Сагсанбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар тодров. Мөн Олимпын эрхээ авлаа. 3х3 Сагсанбөмбөг бол сагсанбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их үздэг тэмцээн. Тэгвэл уг тоглолтыг үзсэн гадны сагс сонирхогчдын сэтгэгдлүүдийг хүргэе.

@mattdiayzeyoen393: Би Монголын багийн фэн, Филиппин улсын иргэн байгаа юм. Яагаад энэ багийг дэмждэг вэ гэвэл шидэлтийн техникүүд нь үнэхээр үзэсгэлэнтэй.

@Poldi0206: Монголчуудыг биеийн хүчний тоглолт, бяр чадлаар нь мэддэг учир 3-ын зайн шидэлтийг нь дутуу үнэлдэг.

@Strollerist: Монголын багийн уур амьсгал үнэхээр мундаг байна. Ананд үнэхээр хядлаа. Түүнийг би 21-ээс доош насны тэмцээнээс анх дэмжиж эхэлсэн. Тэрний шидэлтийн техник болон клач тоглолтууд гайхалтай мэдрэмж өгдөг. Австралийн эсрэг Латвитай хийсэн тоглолтын адил клач тоглолтоо үзүүллээ.

justk5122: Миний бодлоор тоглолтын MVP Дөлгөөн байлаа. Энэ залуугийн локдаун хамгаалалт, зүсэж ордог тоглолтууд, ухаалаг заслон, 3-ын шидэлт, дамжуулалт гээд үнэхээр гайхалтай. Ямар гээчийн араатан бэ. Гайхалтай багийн хөдөлгүүр юм.

randomvideos6228: Тэвчээр, хатуужил + хамгаалалт = Монгол. Тэд өндөрлөгт амьдардаг учраас ийм ядрашгүй, тэвчээртэй, хатуужил өндөр байдаг.

babyshark5712: Хараал ид гэж, гайхалтай юм аа, Монголчууд. Хаанаас та хэд гараад ирэв ээ. Азийн бахархлууд минь.

MyJustOpinion: Монголчууд үнэхээр сайн тоглох юм. Яагаад 5х5 сагсанбөмбөгт багаа оролцуулахгүй байгаа юм бол.

@MegaGoJojo: Монголчуудын биеийн хүч ямар ч спортод гайхалтай байдаг. Тэд Японы сумо бөхийг сүүлийн 20 жил ноёлж байна. 3х3 Сагсанбөмбөг мөн хурд гэхээсээ илүү биеийн хүч байдаг учир Монголчууд ингэж давамгайлж байна даа. Мөн тэдний дайчин, ялагч чанар гайхалтай юм.

Шинэ мэдээ