Баасан, 4 сар 19, 2024
6.1 C
Ulaanbaatar

Black Rose Сарнай: Ерөөсөө л хамтрагчаа галзууруул бүсгүйчүүдээ, тааварлашгүй бай

Black Rose пэйж хуудсын админ, 30+ насны эмэгтэйчүүдэд хэрхэн эмэгтэйлэг, гоо зүй, бие галбираа залуу секси байлгах талаар зөвлөгөө өгдөг Сарнайтай ярилцлаа.

-Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн уу. Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Сарнай гэдэг. 30 настай. Ганц бие кк.

-Та Black Rose пэйжээрээ дамжуулан 30+ насны бүсгүйчүүдэд VIP Сургалт зөвлөгөө өгдөг гэсэн. Ер нь танайхаас хүмүүс хэр зөвлөгөө авдаг вэ. Дийлэнхдээ ямар асуудлаар хандах уу?

-Тийм ээ. Би пэйж хуудсаараа дамжуулан 30+ насны бүсгүйчүүдэд хэрхэн эмэгтэйлэг гоо зүй бие галбираа залуу секси байлгах талаар сургалт ордог юм. Бүсгүйчүүд их ханддаг ихэнх нь сексийн асуудлаар сургалт зөвлөгөө авдаг.

-Бэлгийн харилцаандаа маш мундаг залуу, эсвэл бүсгүй гэж байх уу? Энэ байгалийн өгөгдөл үү, эсвэл тухайн хүн энэ талаар их мэдлэгтэй, уншиж судалж, өөрийгөө хөгжүүлсэн гэсэн үг үү?

-Мэдлэг гэхээсээ илүү туршлага, мэдрэмж гэх юм уу. Хүн ер нь өөрийгөө сайн мэддэг байх хэрэгтэй. Ямар үед сэрэл их хөдөлдөг, сэрлийг цэг нь хаана байдаг ямар байрлалд дуртай гэх мэт. Ялангуяа эмэгтэй хүн илүү өөрийгөө мэддэг түүнээсээ улбаалан санаачлагатай байж сексээс илүү кайф авч сэтгэл ханамж аз жаргалыг мэдэрнэ.

 -Яг одоо бидэнтэй хамт байгаа бүсгүйчүүддээ цор ганц яг одоо хэрэгжүүлж болох зөвлөгөө өгөөч гэвэл?

-Нийтлэл уншиж дуусаад бүсгүй минь та толинд өөрийгөө нэг хараарай. Өөрөө өөртөө таалагдаж байна уу? Үгүй бол будагтай байвал будгаа нэг сэргээгээрэй будаггүй байвал нүүрээ тод будаарай. Гэрээс гарах ажилгүй байсан ч будаарай. танд шууд өөртөө илгэх итгэл төрнө.

-Монголчуудын сексийн харилцаандаа түгээмэл гаргадаг алдаа юу вэ?

-Монголчууд сексийн харилцаанд их бүрэг ханддаг. Бидний үед багаас нь кинон дээр үнсэлцэж байгаа дүрс гархаар л нүдийг нь даруулаад өсгөчихсөн. Сургуулиуд ч энэ талаар ямарч төрлийн нээлттэй ярилцдаг хичээл байдаггүй байсан шүү дээ. Нэг тийм секс +18 ярьж, харж үзэж болохгүй юм шиг ойлголт суулгачихсан. Амьдарлын жамаар л эр эм хоёр нийлж хийх л үйл шүү дээ. Гэтэл ямарч ойлголтгүйгээсээ болоод алдах тохиолдол маш их байдаг. Жишээ нь, сексийн дараа эрэгтэй нь дээр нь оцогнож, оцогнож тавьчихаад л болчихдог. Гэтэл тэр цаана эмэгтэй нь тавиагүй байдаг. Дахиад хиймээр байдаг хангалтгүй санагдаад байдаг. Хэлэх гэхээр ичээд ч юм уу, санаа зовоод тэгээд л орхичихдог. Энэ байдал удаан үргэлжилвэл эмэгтэй нь секс хийхээс төвөгшөөдөг болно. Тэгээд эрэгтэй нь хэрэгцээгээ хангахын тулд өөр хүн хайж эхлэнэ. Ингээд л хосуудын харилцаанд араар тавилт гарч эхэлж байгаа юм Тэгэхээр аль болох бие биентэйгээ илэн далангүй ярилцаж байх хэрэгтэй.

-Ер нь удаан хамт байсан хосууд яавал нэгнээсээ уйдахгүй байх уу?

-Дээр ярьсан жишээ нь, ихэвчлэн удаан хамт байсан хосууд дээр ажиглагддаг. Тиймээс хоорондоо сайн ярилцаж сексийн харилцаандаа содон байрлал, тоглоом гээд л шинэ зүйлс туршиж хоорондоо нээлттэй харилцах хэрэгтэй.

-Ер нь секси эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлэх үү?

-Секси эмэгтэй гэхээрээ л нэг том хөх бөгстэй эмэгтэйг хэлдэггүй. Бүх эмэгтэйчүүд секси байж чадна. Бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой. Гол нь тэр зан чанараа гаргаж ирж түүнээсээ таашаал авлаг байх хэрэгтэй. Ерөөсөө л хамтрагчаа галзууруул бүсгүйчүүдээ. Хэзээ ч яах ийх нь тааж тааварлашгүй бай. Сексийн харилцаандаа эрэгтэйгээсээ давуу байж чаддаг бол та секси кк.

-Ярилцлагын төгсгөлийг таньд үлдээе?

-Юуны өмнө танай сайтын хамт олонд амжилт хүсье. Сайхан чөлөөтэй ярилцлаа. Бүсгүйчүүддээ хэлэхэд өөрийгөө хайрлаарай. Хэзээ ч бусдын төлөө өөрийгөө битгий зориулаарай. Өөрийгөө битгий гаргуунд нь гаргаарай. Үргэлж өөртөө анхаарч байгаарай. Таныг гоо үзэсгэлэн төгс байвал тэд таныг улам л хайрладаг шүү. Амьдралын төлөө нөхөртэйгөө хамт зүтгэж байна. Сайн эзэгтэй, ээж байна гээд гундаад би яахав гэж. Хувь хүнээ битгий алдаарай. Ганц л амьдрах хорвоод та бурханы бүтээл шүү. Өөртөө хайртай байгаарай.

-Ярилцсанд баярлалаа.

-Black rose.

Шинэ мэдээ