Бямба, 4 сар 20, 2024
14.1 C
Ulaanbaatar

Малын махаа экспортлох гэсээр байтал дэлхий хиймэл мах хэрэглэж эхлэх нь...

Австралийн Vow компани лабораторын аргаар арслан зааны махыг гарган авчээ. Устаж алга болсон арслан зааны ДНХ дээр суурилан лабораторид гаргаж авсан асар том “бөөрөнхий мах”-ыг өчигдөр Нидерландын шинжлэх ухааны Nemo музейд байрлуулжээ. “Бид хүмүүсийн авч чадахаас тэс өөр зүйл бүтээж үзүүлэхийг зорьсон юм” гэж Vow компанийн үүсгэн байгуулагч Тим Ноаксмит тайлбарлажээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн үр дүнд устсан арслан зааныг сонгосон нь хүмүүс хиймэл мах хэрэглэдэг болохгүй бол бас байгалийн ийм гамшиг хүлээж байгааг сануулах зорилготойг тэр бас хэлсэн байна.

Сүүлийн жилүүдэд лабораторид ургуулах замаар гаргаж авсан амьтны махыг хүнсэнд хэрэглэх явдал бага багаар нэмэгдэж байгаа. Уламжлалт мал аж ахуй нь дэлхийн дулаарлын нэг хүчин зүйл болдог гэж үздэг тул мах хэрэглэхээс татгалзах, эсвэл лабораторийн аргаар гаргаж авсан махыг хүнсэнд хэрэглэх явдал цаашдаа нэмэгдэнэ гэж судлаачид үздэг.

Манай улсын хувьд хөдөө аж ахуйд суурилдаг, малчин ард түмэн. Хэдий уул уурхайгаас орж ирсэн баялгаа бид ашиглаж байгаа ч үсрэнгүй хөгжхөд махаа өндөр үнээр экспортлох шаардлага бий. Хэрвээ одоогийн нөхцөл байдлаараа дахиад 10 жил явахад хүн төрөлхтөн хиймэл мах хэрэглэдэг болсон байх магадлал өндөр байна.

Шинэ мэдээ