Пүрэв, 4 сар 18, 2024
10.1 C
Ulaanbaatar

У.Хулан: Сошиал маркетингийг нэг үгээр тодорхойл гэвэл "Хурд" л гэж хэлнэ

Сошиал медиа менежерүүдийн үүрэг эхэн үедээ пост хийх, харилцагчдынхаа асуултад хариу өгөхөөр хязгаарлагддаг байсан бол, одоо техникийн болон программын олон чадвар шаардах хэмжээнд хүрээд байна. Бид сошиал медиа маркетингийн салбарт цахиур хагалж буй Novaly Social Media Marketing Mongoliа-н үүсгэн байгуулагч У.Хулантай ярилцлаа. 

-Сайн байна уу. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн. Сайн байна уу? Намайг Хулан гэдэг. Novaly Social Media Marketing Mongoliа-н үүсгэн байгуулагч. 2018 оноос хойш сошиал орчинд ажиллаж байна.

-Сошиал медиа маркетинг гэдгийг товч тайлбарлахгүй юу?

-Уламжлалт маркетингаа бодвол Сошиалаар маркетинг хийх нь илүү олон давуу талтай. Тийм байлаа гээд уламжлалт маркетингаа орхи гэсэн үг биш шүү(инээв). Тунг нь тааруулдаг байх ёстой. Орчин үед олон нийтийн сүлжээ ашигладаггүй хүн ховор.

Сошиал орчинд бизнесийнхээ зорилтот хэрэглэгчдийг зайнаас тодорхойлж тэдэнд зориулсан үйл ажиллагаа явуулах илүү хялбар, хурдан, борлуулалт хийх, маркетинг зардал мөнгөнд хэмнэлттэй байдаг нь миний ажилдаа дуртай нүүр бардам байх нэг шалтгаан юм.

Сошиал маркетингийг нэг үгээр тодорхойл гэвэл би "Хурд" л гэж хэлнэ.

-Сошиал маркетингаар ажилласан туршлагынхаа талаар яривал?

-Анх жижиг фотошоп видео эдит болон бусад жижиг зүйлс хийхээс л эхлэсэн бага багаар судалгаа хийж өөрийгөө хөгжүүлсээр мэргэжлийн түвшинд ажиллаад 3 жил болж байна. Гэхдээ одоо ч би өөрийгөө хангалттай гэж үзэж чадахгүй л байна. Хүн юм мэдэх тусам өөрийгөө голдог юм байна. Дараа дараагийн шатны сурах зүйлс их байна аа.

-Монголчууд сошиал их ашигладаг болсон учир уг талбарт ухаалаг ажилласан бизнес эрхлэгчдийн борлуулалт, нэр нөлөө нь хурдацтай нэмэгдэх болсон. Таны хувьд компаниудын сошиал маркетингийг ямар арга барилаар чиглүүлдэг вэ?

-Миний хувьд хамтарч ажилладаг компаниуддаа сошиал орчинд гадаад болон дотоод халдлага, элдэв асуудлаас урдчилан сэргийлж маш сайн хамгаалалт, зөвлөгөө мэдээлэл өгдөг. Бизнес пэйжээ алдана гэдэг маш харамсмаар зүйл шүү.

Нэгэнт ямар нэг асуудалд орчихсон бол буцаах гэж их цаг, мөнгө зарцуулагддаг тул сургалт, зөвлөгөө авч байх хэрэгтэй. Найдваргүй болсон хойно манайд хандах тохиолдол их байдаг.

Сошиал платпормууд маш хурдацтай хөгжиж өөрчлөгддөг. Ялангуяа фэйсбүүк метагаас хойш маш эрчимтэй шинэчлэгдэж байна. Нийт монголчуудийн 60% фэйсбүүкийг ямар нэг байдлаар ашигладаг тэдний 10% нь бизнес эрхлэгчид байдаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр тэр 10% доторх ижил төстэй байгууллагуудаас ялгарч хэзээ ч ард нь хоцрохгүй байх хэрэгтэй.

-Ихэнх бизнес эрхлэгчид олон дагагчтай пэйж худалдаж аваад маркетингаа хийдэг. Ер нь компаниуд сошиал хөгжүүлэлтээ хэрхэн хийвэл зүгээр вэ?

-Пэйж хуудас худалдаж авч бизнесдээ ашиглах бол болохгүй юм байхгүй. Гол нь пэйж хуудасаа сайн шалгаж авах хэрэгтэй. Олон лайктай ч үзүүлэлтүүд хасах, таны бизнесээс чиглэл өөр, хэд хэдэн удаа үйл ажиллагааны зорилго өөрчлөгдөж байсан, quality асуудалтай бол зүгээр тоо худалдаж авч байна гэсэн үг ямар ч ашиггүй.

-Компанийнхаа тухай товч танилцуулахгүй юу, хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?

-Өнгөрсөн 3 жилийн хугацаанд би хувиараа ажилдаг байсан. Яг Novaly-г үүсгээд 4 сар болж байна. Мэргэжлийн баг бүрдүүлж хувь хүн болон албан байгууллагын сошиал маркетинг, пэйж хөгжүүлэлт, сургалт зөвлөгөө, засвар гэх мэт үйлчилгээ үзүүлж байна. Novaly нээгдсэнээс хойш 20-д байгууллагатай гэрээт болон гэрээт бус байдлаар амжилттай хамтарч ажилсан. Манай компанид сард гэрээт байгууллагын лимит дөрөв байдаг юм. Лимит тулсан үед зарим байгууллага их хөөрхөн хүлээж байя аа гээд л хүлээдэг кк. Манай компанитай хамтарч ажиллах их дуртай. Цаашид ч энэ эрч хүч, нэр хүндээ алдахгүйн тулд илүү хичээж ажиллах болно.

-Novaly компанийн давуу тал юу вэ?

-Манай компанийн хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчид болон Startup-уудад чиглэж ажилдгаараа илүү давуу талтай. Зах зээлийн үнээс хямд боломжийн багц үйлчилгээ санал болгодог. Ажилдаа дуртай найрсаг харилцаатай итгэл хүлээхүйц найдвартай баг бүрэлдэхүүн сэтгэлээ шингээн ажилладаг болохоор эргэх холбоо сайтай байдаг юм болов уу гэж хардаг. Хамтрагч байгууллагуудаас маань санал болгосон гэж маш олон хүмүүс холбогддог.

-Цаашдын алсын хараа тань юу вэ?

-Одоо байгаа эрч хүчээ алдалгүй дараа дараагийн шатанд амжилттай ажиллаж олон бизнес эрхлэгч, startup-уудыг нэр хүнд, амжилтанд хүрэх хурд, хүч нь болж Монголын топ сошиал маркетинг компани болох.

-Бидний урилгыг хүлээж авч, ярилцсанд баярлалаа.

-Ажилд нь амжилт хүсье.

Шинэ мэдээ