Site icon POLITIC MONGOLIA

С.Бямбацогт: Дарханы замын ажил энэ онд бүрэн дуусна

Дарханы замын талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Өнгөрсөн намар бид Дарханы замын нэг урсгал хоёр эгнээ замын хөдөлгөөнийг нээсэн. Үндсэндээ таван жил сунжирсан ажлын 50 хувь нь хийгдсэн гэсэн үг. Харин энэ ондоо багтаж үлдсэн 50 хувийг нь хийж бүрэн ашиглалтад оруулахаар хичээж байна. Ямар ч байсан өнгөрсөн жилийнх шиг цемент, битум тасалдлаа гэдэг асуудал үүсгэхгүйгээр бүх ажлыг төлөвлөлтийн дагуу график гарган цаг алдалгүй хийхийг зорьж байгаа. Дарханы замын ажил үндсэндээ эхэлсэн гэхэд болно. Буталсан чулуун сууриа бэлдэх, асфальт заводынхаа бэлэн байдлыг хангах, хүн хүч, техник хэрэгслийнхээ бэлэн байдлыг хангах ажлууд эхэлчихсэн. Саяхан би замчид болон замын компанийн нөхдийг хүлээн авч уулзсан. Хэдүүлээ замын салбарын сэвтсэн нэр хүндийг хамтдаа сэргээе гэдэг дээр тохирсон. Бүх шийдлийг яамнаас, дээрээс гаргах биш замын норм стандартыг шинэчлэх, чанартай зам барих, замын компаниудаа төрөлжүүлж мэргэшүүлэх, хүний нөөц боловсон хүчнээ бэлтгэх тал дээр та нар хэлэлцүүлэг хийгээд дундын шийдлээ гаргаад ир, сайдын хувьд бүх талаар дэмжиж хамтарч ажиллая гэдгээ хэлсэн. Тэд маань ч талархан хүлээж авсан. Энэ долоо хоногт надад шийдлээ танилцуулаад, замын салбартаа шинэ сэргэлт авчрахын төлөө хамтдаа зүтгэхээр болсонд баяртай байгаа. Уулзах, хурал хуй хийх нэг хэрэг. Харин түүнээс гарсан санал, зөвлөмж, санаачилгаа ажил хэрэг болгох, тодорхой үр дүн гаргах нь хамгийн гол нь шүү дээ" гэв.

Exit mobile version