Пүрэв, 4 сар 25, 2024
3.1 C
Ulaanbaatar

Хөгжлийн банк нэг их наяд 183.3 тэрбум төгрөгийн кээл барагдууллаа

Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-оос 2023 оны гуравдугаар сарын 20-ны хооронд нийт 1,183.3 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.

Үүнээс:

- 827.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр,

- 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр,

- 180.5 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүллээ.

Нийт 19 төсөлд олгосон зээл хаагдсан.

- 14 зээл нь бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөг,

- 4 зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө,

- 1 зээл үнэт цаасаар төлөгдсөн.

Хөгжлийн банк нь 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.

Зээл, хүүгийн үлдэгдлийг ангилбал:

- 29.5 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 787.9 тэрбум төгрөг,

- 70.5 хувь нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.89 их наяд төгрөг байна гэж Хөгжлийн банкнаас мэдээллээ.

Шинэ мэдээ