Бямба, 4 сар 20, 2024
14.1 C
Ulaanbaatar

МОНГОЛЧУУД МАНЖИД ДАГААР ОРОХООС ӨМНӨ ХЭДЭН ХҮН АМТАЙ БАЙСАН БЭ?

Бидний өвөг дээдсийн түүх бол хүчирхэг эзэнт гүрнийг байгуулахын төлөөх түүх биш, харин эсрэгээрээ хот суурин газруудыг аль болох газар нутагтаа барьж байгуулахгүй байхад чиглэгдэж байсан.

Ямар учраас тийм бодлого барьж байсан нь их учиртай.
Нүүдэлчин ахуйгаар аж төрөх явдал нь хөх амин чанартны тэнгэрээс заяагдсан ахуй соёл, мөн чанар гэж үздэг байсантай холбоотой.


Ерөнхийдөө бол Монголд хот,суурин газрууд их баригдаж, хүн ам хурдацтай иргэншиж эхэлвэл Манж, Хятад, Солонгосчуудаас ялгарах юмгүй болж уусаж мөхнө гэж Монголчууд ойлгодог байсан.
Тийм учраас хүчээр шахуу энэ ахуйгаа хадгалж хамгаалж ирсэн түүхтэй.
Манжид дагаар орсноос хойш энэ зарчим алдагдаж бүдгэрсэн байдаг.
Нүүдэлчин ахуй соёлтой улс оронд хүн ам үргэлж цөөн бөгөөд маш тогтвортой байсан түүхтэй.
Суурин соёл иргэншилд шилжиж эхэлсэн үед аливаа нэг улсад хүн амын өсөлт гэдэг нь геометр прогрессоор өсдөг жамтай.
Үүнийг Дэлхийн бүх улс орнуудын түүх батална.


Тийм ч учраас Монголын газар нутгийн хэмжээнд ямарч түүхэнд өлсгөлөн гээч зүйл бараг тохиолдож байгаагүйн цаад шалтгаан бол үүнтэй холбоотой.
Монголын нүүдэлчин ахуй соёл гэдэг бол хэзээ ч хүн хогнуудыг бөөнөөр нь үйлдвэрлэдэг нийгэм биш гэсэн үг.
Насанд хүрсэн эрэгтэй хүн болгон байлдах чадвартай, сахилга баттай, үнэнч шударга цэрэг эр болон хүмүүждэг хамтын хүмүүжлийн хүчирхэг тогтолцоо байсан юмаа.
Сүүлийн үед Монголчууд Манжид дагаар орохоос өмнө 12 сая хүн амтай байсан нтр гэсэн ямар ч ор үндэсгүй зохиомол түүх сошиалаар их явж байна.
Энэ бол ямар ч үндэслэлгүй худлаа зохиомол түүх гэдгийг хэлэх хэрэгтэй.
Ер нь олон хүн амтай болох хүсэл мөрөөдөл гэдэг бол Хятад мэтийн суурин соёл иргэншлийн голомт болсон улс үндэстнүүдээс гаралтай ойлголт юмаа.
Энэ нь Монголчууд хэр их үзэл бодол, итгэл үнэмшилийн хувьд хэрхэн Хятадчилагдсан болохыг харуулж байгаа нэг л жишээ.

Үүнд залруулга хийе:

Монголчуудын мэдлийн Юань гүрэн мөхөж
40 түмэн Монгол гэх ойлголт үгүй болж түүний оронд Зургаан Туг Түмэн Монгол улс гэсэн цоо шинэ ойлголт 15р зууны эхэн үед бий болсон түүхтэй.
Үүн дээр нэмэгдэж Дөрвөн Түмэн Ойрад оролцож 10 түмэн болдог.
Зургаан түмэн Монгол гэхлээр зарим түүх мэдэхгүй хүмүүс " Монголчууд ердөө 60хан мянган хүнтэй байсан гэж үү?" гэж асуудаг.

ТҮМЭН гэдэг нь дайн байлдааны үед дор хаяж 1 түм буюу 10,000 шилдэг цэрэг гаргах чадвартай засаг захиргааны бүтэцийн нэр гэдгийг ойлгох хэрэгтэй.
Бие бялдарын хөгжил сайтай, гарын бүл чадал ихтэй, эрхий мэргэн харваачдыг цуглуулж нэг түмэн цэрэг цуглуулдаг байсан онцлогтой.
Халх нэг түмэн цэрэг,
Цахар нэг түмэн цэрэг,
Ордос нэг түмэн цэрэг,
Урианхай нэг түмэн цэрэг,
Түмэд нэг түмэн цэрэг,
Асуд, Харчин, Юншейбу нийлээд нэг түмэн цэрэг гаргаж Хятадын Мин гүрний эсрэг байлдааны ажиллагаанд ордог байсан учраас Зургаан Туг Түмэн Монгол улс гэж алдаршиж ирсэн.
Тиймээс нэг ТҮМЭН гэдэг бол 10,000 хүн амтай аймаг биш, харин 10,000 хүртэлх цэрэг гаргах чадвартай засаг захиргааны нэгж гэдгийг хүмүүс сайтар ойлговол зохино.
15-17р зууны Монголын нэг ТҮМЭН нь 300-500 орчим хүн амтай байсан байх тун өндөр магадлалтай.
Тухайн үед нэг ТҮМЭН дотор хүн амын тооллого явагдаж байсан магадлал байгаа ч бичиж тэмдэглэж үлдээсэн баримт байхгүй, байсан ч бидний үед уламжлагдаж ирж чадаагүй.
Магадгүй тухайн үеийн дайн байлдаантай ороо бусгаа цаг үе байдлаас болж албаар хүн амынхаа тоогоо нууцалдаг байсан байж болно.
1600-аад оны эхэн үед Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд багтаж байсан Торгууд түмний Хөө Өрлөг тайж Астрахань, Ижил рүү нүүх үедээ 50,000 өрхөө дагуулаад явсан гэж тэмдэглэсэн нь маш чухал баримт болсон юм.
Нэг өрхийг дунджаар 5-6 хүнтэй гэж үзвэл 300,000 орчим хүнтэй байжээ.
50 мянган өрх айлаас 10 мянган шилдэг цэрэг гарах нь магадлалын хувьд байж болох зүйл.
Үүгээр Дөрвөн Ойрадын хүн амийг баримжаалж үзвэл Хошууд бас 250-300 мянга орчим, Дөрвөд, Хойд бас нэг 200 мянга гаруй, Цорос-Өөлд 400-500 мянга орчим хүнтэй байсан бололтой байдаг.
Зөвхөн Дөрвөн Ойрадын нийт хүн ам 1сая гаруй байсныг ойлгож болно.

Зургаан Туг Түмэн Монголын улсын хувьд хүн амын байдал Ойрадуудаас харьцангуй их бөгөөд асар өргөн уудам нутагийг эзэлж байсан нь бас нөлөөлсөн.

Халх судлаач Гонгор гуай "ХАЛХ ТОВЧООН"
гэдэг нэгэн сэдэвт судалгааны бүтээлдээ 17р зууны эхэн үеийн Халхын нийт хүн ам 700-800 мянга орчим байсан гэж судалгаа хийсэн нь ер нь их ханатай гэж боддог.

ЦАХАР түмэн нь Монголын хаадын Хятадтай хийх дайныг хариуцаж байсныхаа хувьд анхнаасаа хүн ам ихтэй ТҮМЭН байсан нь илт байдаг.
Батмөнх даян хааны хаанчлалын сүүл үеээс Монголын их хааны захиргаа Цахарт шилжин суух болсонтой холбогдож Монголын хүчирхэг дайчин, овог отогууд их хааныг дагаж Цахар луу нүүсэн түүхтэй.
Үүнд Өвөр Халхын таван отог ч бас багтаж байсан нь сонирхолтой.
Цахар түмний дотор багтаж байсан отогуудыг сийрүүлвэл:
Цахар, Хишигтэн, Онигуд, Аохан, Найман, Баарин, Жарууд, Авганар, Хуучид, Сөнид, Хонгирад, Горлос, Жалайд, Харчин,Үжээд, Баяд, Үзэмчин гэх мэт отогууд оролцож явжээ.
Эдний ихэнх нь Язгуурын Монгол гаралтай овог отогууд байжээ.
Цахар түмний хүн ам 200,000 орчим өрх буюу 1 сая орчим хүн амтай байсан гэж үзэж болох талтай.

Харин Баруун гурван түмний Ордос, Түмэд, (Асуд, Харчин, Юншейбу) түмнүүд тус тус 600-700 мянга орчим хүн амтай байсан гэж үзэж болно.
Учир нь Батмөнх даян хааны үед Баруун гурван түмний бослогийг дарсан "Далан тэргүүний тулалдаан"-ы дараагаар Баруун гурван түмний хүн амыг дахиж бослого гаргахгүйн үүднээс цөөлж Халх, Цахарт нилээдгүй шилжүүлж өөрчлөлт хийсэн тухай түүхэн мэдээ байдаг.
Мөн тэр явдалаас хойш Асуд, Харчин, Юншёйбу зэрэг түмнүүд түүхэнд ахиж дурьдагдахаа больж бусад Ордос, Түмэддээ шингэсэн бололтой байдаг.
Бас Зүүн гурван түмний нэг болох Урианхай түмнийг Боди-Алаг хааны үед удаа дараагийн бослого тэмцэл хийснийх нь төлөө задлан тарааж Халх, Цахарт нэгтгэж шингээсэнээр Халх, Цахар хоёр нь бусдыгаа бодвол хүн ам ихтэй хүчирхэг улс түмнүүд болсон түүхтэй.
ХАЛХ, ЦАХАР хоёр бол Язгуурын Монголчуудын газар нутаг, сүр сүлд, мөн чанарыг хамгийн их хадгалж үлдсэн ТҮМНҮҮД байв.
Урианхай түмэн нь Батмөнх даян хааны үед хамгийн олон хүн амтай хүчирхэг ТҮМЭН байсан ч тийнхүү тараагджээ.

Бас Зургаан түмэн Монголын бүрэлдэхүүнд багтдаггүй Хавт Хасарын угсааныхан захирч байсан Хорчин түмэн гэж байсан.
Хорчин түмэн нь Манж, Зөрчидүүдтэй их холилдсон байдалтай байсан нь их ээдрээтэй.
Хорчин түмний хүн ам зэргэлдээх орших Монгол, Зөрчид(Манж) овог аймгуудтайгаа нийлээд 500,000 орчим хүн амтай байсан гэж үздэг.

Ингээд хөөгөөд үзвэл тухайн үеийн Зургаан Туг Түмэн Монгол улсын нийт хүн ам болох 3 сая гаруй хүн ам дээр Дөрвөн Ойрадын 1сая гаруй хүн ам, мөн Хорчин хавийн 500,000 гаруй хүн ам, бас тухайн үед Монголын хараат нөлөөний бүс байсан Буриад, Байгаль нуур, Эргүнэ, Тагна, Саяны нуруугаар нутагладаг Хамниган(Тунгус), Түрэг(Хиргис) гаралтай ард түмнүүдийн цөөн тооны хүн амийг нийлүүлээд нийтдээ 5 САЯ гаруй хүн ам Манжийн өмнөх үед амьдарч байсан гэж ойлгож болох юм.
Иймээс Монголчууд Манжид эзлэгдэхийн өмнө 12 сая хүн амтай байсан гэдэг бол шал худлаа ор үндэсгүй зүйл шүү.
Манж, Умард Хятад, Уйгар, Төвдийн хүн амийг Монголд хамааруулдаггүй л юм бол байж боломгүй тоо юмаа.

ЗУРГААН ТУГ ТҮМЭН МОНГОЛ УЛС:

ХАЛХ - 800,000
ЦАХАР - 1 сая
ОРДОС - 600,000
ТҮМЭД - 700,000

ХОРЧИН - 500,000

Бүгд нийлээд 3,7 сая гаруй хүн ам. (МОНГОЛ)

ДӨРВӨН ТУГ ТҮМЭН ОЙРАД:

ЦОРОС(ӨӨЛД) - 500,000
ДӨРВӨД, ХОЙД - 200,000
ХОШУУД - 300,000
ТОРГУУД - 300,000

Нийлээд 1,300,000 орчим.(ОЙРАД)

Шинэ мэдээ