ШУТИС-ийн оюутан багштайгаа маргалдаж байгаа бичлэгээ цахим сүлжээнд тавьжээ. Тодруулбал,
-Багш: Би энэ оюутны хичээлдээ ирээгүй, ороогүй төлбөрийг төлөх ёстой юу
-Оюутан: Би 15 минут хоцорлоо.
-Багш: Би чамайг зөвшөөрлөө аваад, ном журмаар нь ороод ир гэж хэллээ.
Оюутан: Би тэгээд заавал гарчихаад буцаж орж ирэх ёстой юу.
-Багш: Би чамайг ном журмаар нь орчих гэж байна.
-Оюутан: Үгүй, та дахиад намайг “Гар, зайл” гээд хэл.
-Багш: Зайл, гар чи. Зоргоороо амьтан бэ” гэх харилцан яриатай 24 секунтын бичлэг байсан юм.
Бид энэ талаар ШУТИС-ийн багш Н.Болдбаатартай холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Надад гомдол, санал байхгүй. Миний бичлэгийг цахим сүлжээнд цацаж, асуудал гаргасан оюутан надаас ирж уучлалт гуйсан. Ийм учраас энэ асуудлыг олон нийтийн зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна. Хэдийгээр тухайн оюутан бухимдалтай, түүний буруу байсан ч хүн учраас хямарч байгаа байх. Болсон явдал нь гэвэл, тухайн оюутан “Зогсоол хайж яваад хоцорчихлоо. Зогсоолын асуудлаа шийдээд өгвөл хоцрохгүй” гэсэн. Ийм асуудлаас болж маргаан үүссэн. Хоцордог, асуудал үүсгэдэг оюутан олон учраас ойлгож байна. Сургуулийн захиргааны зүгээс надтай холбогдоогүй. Харин би өөрийн шууд удирдлагын хүндээ болсон асуудлыг тайлбарлаж хэлсэн” гэлээ.