Ням, 4 сар 20, 2025
0.1 C
Ulaanbaatar

ШУТИС-ийн оюутан М.Тэмүлэн: Хичээлийн дараа багштай уулзаж ойлголцсон. Багш эвгүй харилцаж, намайг байдалд оруулснаас болж ийм асуудал үүссэн

ШУТИС-ийн оюутан багштайгаа маргалдаж байгаа бичлэгээ цахим сүлжээнд тавьжээ. Тодруулбал,

-Багш: Би энэ оюутны хичээлдээ ирээгүй, ороогүй төлбөрийг төлөх ёстой юу

-Оюутан: Би 15 минут хоцорлоо.

-Багш: Би чамайг зөвшөөрлөө аваад, ном журмаар нь ороод ир гэж хэллээ.

Оюутан: Би тэгээд заавал гарчихаад буцаж орж ирэх ёстой юу.

-Багш: Би чамайг ном журмаар нь орчих гэж байна.

-Оюутан: Үгүй, та дахиад намайг “Гар, зайл” гээд хэл.

-Багш: Зайл, гар чи. Зоргоороо амьтан бэ” гэх харилцан яриатай 24 секунтын бичлэг байсан юм.

Бид энэ талаар тус бичлэгийг цацсан ШУТИС-ын Барилга, архитектурын сургуулийн оюутан М.Тэмүлэнтэй холбогдож, тодрууллаа.

            Тэрбээр “Хүмүүс миний тавьсан бичлэгийг буруугаар ойлгоод, намайг шүүмжлээд байна. Багш надтай анх муухай харьцаж, олон оюутантай нийлж эвгүй байдалд оруулсан. Манай сургуулийн багш нар хоцорвол бусаддаа саад болохгүйгээр хичээлдээ орж байгаарай гэж хэлсэн.

Гэтэл Н.Болдбаатар багш “За бас энэ нэг юм нь хоцроод ороод ирлээ. Энд Монголын түүх гэдэг хичээл орж байна. Тийм хичээл ороогүй. Одоо тэгээд яах вэ” зэрэг ёжилсон байдлаар хандаж, намайг гар гэсэн. Энэнээс болж маргаан үүссэн.

Уг нь тэр багш миний урд талд хоцорч орж ирсэн хүүхдэд “Хоцорсон 10 хүүхэдтэй хамт орж ирээрэй” гэж хэлсэн юм байна лээ. Би тэрийг нь мэдэхгүй яараад орсон чинь ийм асуудал болчихлоо. Би багшийг зүв зүгээр байж байхад нь төлбөрөө нэхэж, бичлэг хийгээгүй. Хүмүүс буруугаар ойлгоод байна. Би хичээл тарсны дараа багштай уулзаж, учраа олсон.

Багш “Чиний өмнө орж ирсэн хүүхэд ийм асуудал гаргасан учраас би чамаар тоглосон юм. Хоёулаа үл ойлголцоод ирэхээр нь чамайг “Зайл, гар” гэж хэлсэн” гэсэн. Багш уг нь “Хоцорсон хүүхэд хичээлд оруулахгүй. Эсвэл зөвшөөрөл авч ор” гэж хэлэх байсан ч “Чи хичээлээ андуурсан байна.

Одоо тэгээд яах вэ. Бас нэг юм нь ороод ирлээ” зэргээр оюутнууд руу хараад шоолсон байдлаар хэлсэн. Энэ нь надад эвгүй санагдсан” гэлээ.

эх сурвалж: ergelt.mn

Шинэ мэдээ