Баасан, 4 сар 19, 2024
13.1 C
Ulaanbaatar

Зоогийн газартай нь нялгадаж алдаг Шар нуурын даваанд ямар учир байна вэ?

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд өнгөрсөн ням гаригийн шөнө Daewoo маркийн том оврын ачааны машин онхолдсоны улмаас 3 хүн амиа алдсан талаар мэдээлсэн. Тухайн машин Шар нуурын даваанаас гарч уруудаж явах даа жолоодлогоо алдаж, улмаар Өлгий хотын Дэлүүн гэх зоогийн газрыг мөргөж унагасан байна. Тэгвэл 2016 оны наймдугаар сард 50 тонн цемент ачсан Nord Benz маркийн автомашин Ховд аймгаас Өлгий хот орохоор Шар нуурын даваанаас уруудаж явахдаа мөн жолоодлого алдаж, дээрх зоогийн газрын сууринд байсан дэлгүүрийг мөргөн онхолдсоны улмаас 7 хүн амиа алдаж байсан юм.

Яагаад ийм хэрэг Баян-Өлгий аймагт, тэр тусмаа Өлгий суманд, Шар нуурын даваанд, Дэлүүн зоогийн газарт давтамжтай болдог нь сонирхол татаж байна. Одоогоор мэдэгдэж байгаа тоо бол 10 хүн яг энэ газарт, яг ижил шалтгаанаар нас баржээ. Олонд мэдэгдээгүй хэргүүд байхыг үгүйсгэхгүй. Энэ талаар бид эргэн мэдээллэх болно.

Шинэ мэдээ