Мягмар, 11 сар 28, 2023
-14.9 C
Ulaanbaatar

ЭМЯ: 35 хүртэлх насныхныг харьяалал харгалзахгүй эрт илрүүлэгт хамруулна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 840 мянга хүн хамрагджээ. Үүнээс 45.5 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол 54.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд 35 хүртэлх насны залуучуудын хамрагдах хувь бага байгаа аж. Иймд ЭМЯ-аас тодорхой зохицуулалтуудыг хийхээр болжээ. Тухайлбал, 35-аас доош насныхан эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд харьяалал харгалзахгүй хамрагдах боломжтой болсон байна. ЭМЯ-аас өгсөн мэдээллээр, үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож байгаа аж. Зарим иргэдийн хувьд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол гарч талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Шинэ мэдээ