Баасан, 4 сар 18, 2025
3.1 C
Ulaanbaatar

Монголын ирээдүйд Instagram муугаар нөлөөлж байна

Instagram гэх нийгмийн сүлжээг Монголын залуу үеийнхэн ашигладаг. Бараг бүгд гэж хэлж болно. Гэвч уг нийтийн сүлжээ нь Монгол залуусын сэтгэхүйд муугаар нөлөөлж байна. Instagram ашигладаг ихэнх залуус өөртөө итгэх итгэл муутай, хэлбэр хөөсөн, хөдөлмөрийн үр шимийг ойлгодоггүй болтлоо дордон хүмүүжих болж.

Жишээ нь, гадаадаар аялж, үнэтэй ресторанд орж, өндөр үнэтэй машин, хувцас, хэрэглэлээрээ флексдэх үзэгдэл Instagram-д их бий. Хамгийн гол аюул нь орлогын эх үүсвэр нь бодит байдалд нийцэхгүй амар хялбараар мөнгө олж сайхан амьдарч байна гэх мессежийг Instagram-д байдаг нөлөөлөгч гэх нөхдүүд хүүхэд залууст өгч байна. Гэвч яг үнэндээ тэгж амьдарч буй мэт жүжиглэн, цаанаа бусдаас ялгарахгүй амьдардаг юм билээ. Орлогын эх үүсвэр нь ердөө тэднийг дагаж, дэмждэг залуусаа худалдах юм.

Мөн гоо сайханд орж, филтэр, фотошоп ашиглан янзалсан зургаа инстаграмдаа оруулж, эргээд тэднийг дагаж байгаа хүмүүст өөрсдийгөө голж, өөртөө итгэх итгэлгүй болгож байна. Мөн хөдөлмөрөөрөө амьдралаа босгодог гэх үзэл үгүй болж, залуус амар хялбараар мөнгө олж амьдрахыг илүүд үзэх болов.

Энэхүү асуудалд хаа хаанаа анхаарах цаг болжээ.

Шинэ мэдээ