Пүрэв, 4 сар 25, 2024
3.1 C
Ulaanbaatar

Дэлхийн 80 гаруй улс Туркэд туслахаар болоод байна

Турк, Сирид болсон газар хөдлөлтийн дараа улс орнууд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ илэрхийлээд байгаа. Монгол Улсын хувьд өнөөдөр өглөө 35 алба хаагч Турк руу эрэн хайх, аврах ажиллагаанд оролцохоор явсан. Харин улс орнууд хэр хэмжээний мөнгөн тусламж үзүүлэхээр мэдэгдсэнийг хүргэе.

  • Афганистан улс 15 сая афгани буюу 166,000 ам.доллар
  • Австрали улс 10 сая авс.доллар
  • Канад улс 10 сая кан.доллар
  • Хятад улс 40 сая юань буюу 6 сая ам.доллар
  • Шинэ Зеланд улс 1.5 сая шз.доллар
  • Өмнөд Солонгос улс 5 сая ам.доллар
  • Тайвань 2 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мөнгөн дүнгээр илэрхийлжээ.

Одоогийн байдлаар 80 гаруй улс Туркэд туслахаар болоод байна.

Зургийн тайлбар: Хөхөөр тэмдэглэгдсэн нь Турк Сири, цэнхрээр тэмдэглэгдсэн газрууд тусламж илэрхийлэхээ мэдэгдсэн орнууд, саарал нь одоогоор мэдээлэл нь ороогүй

Шинэ мэдээ