Бямба, 4 сар 20, 2024
14.1 C
Ulaanbaatar

Монгол Улс Дархан, Эрдэнэт шиг арван хоттой болох ёстой!

Шадар сайд С.Амарсайхан Ховдын зуданд ажиллаж явна. Баруун 5 аймагт зудын гамшиг болж, хүн, малгүй баларч байгаа юм бна. Тэнд малаа барсан иргэд бөөн бөөнөөрөө Улаанбаатар барааддаг юм шүү дээ, Монголын хаана ган зуд болно, тэр хэрээрээ нийслэлийн хүн ам огцом нэмэгддэг.
Ингэж л төвлөрөл ихэсдэг. Тиймээс Улаанбаатарт ирэхээс нь өмнө ажлын байртай амьдрах боломжийн төв суурин газрыг бий болгох, төр засгийн урьдчилан харах бодлого зөв зүйтэй санаа, санаачилга хэрэгтэй байна.
21-р зуунд хотод амьдрах нь хүн болгоны анхдагч хэрэгцээ шахуу болж. Халуун устай, тохилог дулаахан байранд амьдарч, гэрээсээ гараад бүх үйлчилгээгээ авчихдаг, гудамжаар явах сайхан залуу, хөөрхөн хүүхнүүдийг харж, хааяа нэг гарч шоудах паб караоке бол 21-р зууны хэв маяг.
Тиймээс хотууд байгуулъя. Гэхдээ бодлогоо зөв тодорхойлъё.  Эхлээд тухайн хотод хэдэн хүн амьдрах боломжтой, ийм хот байх ёстой гэсэн план зургийг гаргаж, дэд бүтцийг нь шийдэх хэрэгтэй. Дараа нь татвар, хууль, эдийн засгийн эргэлтийг нь ямарваа нэг салбарт ая тухтайгаар шийдэж өгөх нь зөв. Жишээ нь, уул уурхайн хот, IT-чдын хот, их сургуулийн хот, хөнгөн үйлдвэрлэлийн хот гээд яг тухайн салбараар дагнасан хотуудыг бий болговол тухайн салбар нь ч хурдтай хөгжиж, дараагийн мянган жилдээ хэт төвлөрөл үүсэхгүй байх үндэс суурийг тавих боломж байна.
Жишээ нь, Ханбогд шиг дулаахан бүс нутагт зугаа цэнгэлийн хотыг бий болгож болмоор. Тэнд казино, ягааны гудамж, шоу цэнгээний газрууд үүсч хөгжих хууль эрх зүй болоод татварын таатай нөхцөлийг нь бүрдүүлээд өгчихөд л чөлөөт эдийн засагтай манайх шиг улсад дороо л зугаа цэнгэлийн хот бий болчихож болохоор байна. Тэгвэл хагас бүтний амралтаа, ээлжийн амралтаа тааруулаад Ханбогд руу очиж шоудах иргэд их л байна байх. Монголын Лас вегас болох боломжтой байна Ханбогд.

Шинэ мэдээ