Лхагва, 4 сар 24, 2024
2.1 C
Ulaanbaatar

Монголд гэр бүлийн үнэ цэн үгүй болж байгаа нь асар муу үр дагавартай

Хамгийн аз жаргалтай газар гэр бүл байдаг. Бусад аз жаргалууд бүгд л түр зуурынх. Шоу цэнгээн, секс, хар тамхи, согтууруулах ундаа. Эдгээр зүйлс аз жаргалын гормоныг ихээр ялгаруулдаг ч дараа нь хамгийн бага түвшинд аваачдаг байна. Ийм зүйлээс аз жаргалыг хайх нь эргээд хүнийг сэтгэл гутралтай болгодог. Жишээ нь, АНУ-д тайвшруулж, мансууруулах үйлчилгээтэй эмийн худалдааг зөвшөөрдөг. Хар тамхи хэрэглэхийг зөвшөөрдөг, үүнээс улбаалж, сексийг хэрэглээ хэмээн үзэж, шоу цэнгээнд ихэнх иргэд нь уруу татагддаг. Мөн секс хийхэд заавал гэр бүлтэй болох албагүй юм байна гэсэн үзэл нь одоо хэр нь байсаар байна. Энэ үзэл анх 1960-аад онд газар авч, 1970-аад онд эд эрчимчиж эхэлсэн. Үүний үр дүнд ДОХ хэмээх аюул гарч ирсэн байдаг.

Тэгвэл манай улс АНУ-ын араас шил даран явж байгаа. Барууны орнуудыг гэсэн үг. Эдгээр орнуудад гэр бүл гэдэг зүйл байхгүй болж байна. Улмаар нийгэм нь нуран унаж буй. Гэр бүл гэх хэдэн зуун мянган жил хүн төрөлхтөнд байсан зүйл одоо үгүй болж залуу насныхан нь багасч, үр хүүхэдтэй болох үзэгдэл ховор болжээ. Манайд орчин үеийн залуус ч ийм бодолтой болж, таарсан болгонтойгоо бэлгийн харилцаанд орж, архи согтууруулах ундаанд хошуурах болсон.

Тиймээс гэр бүлийг бэхжүүлэх кампанит ажил зохион байгуулах цаг болжээ. Бид гэр бүлийн үнэ цэнээ хадгалж үлдсэн цагт дэлхийн тэргүүлэх үндэстэн болох шиг амархан зүйл үгүй. Харин гэр бүлийн үнэ цэнэ үгүй болсноор ямар нэг улсын колони болж, сөнөх аюул ойрхон байна.

Монголд гэр бүлийн үнэ цэнэ унаж байгааг гэр бүл салалтаас л харж болно. Хүссэн хүнтэйгээ суугаад өөр хүнтэй болонгуутаа өмнөхөө хаядаг. Ийм цикл үргэлжилсээр байна. Араар тавилт, хүндлэлгүй байдал ихэсч гэр бүлийг зүгээр л нэг амьдралын садаа гэж харах хүмүүс олширч байна. Үүнд анхаарал хандуулах цаг болжээ.

Шинэ мэдээ