Унаж бэртэх ослоос урьдчилан сэргийлэхийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-өөс сэрэмжлүүллээ.
Жил бүр дунджаар 140,000 гаруй хүн бэртэж, гэмтсэний улмаас ГССҮТ-д ханддаг байна. Энэ дундаас халтирч унаснаас үүдэн бэртсэн 56,760 тохиолдол өнгөрсөн онд бүртгэгджээ.
Халтирч унах нь бэртэл гэмтлийн тэргүүлэх шалтгаан болдог аж. Тодруулбал, жил бүр гардаг осол гэмтлийн 35-40 хувийг халтирч унаснаас үүдэлтэй бэртэл эзэлдэг байна. Уналтын шалтгаануудаас хамгийн түгээмэл тохиолддог нь нэг түвшинд халтирч, тээглэж унах аж.
Зарим мэдээллийг дурдвал,
- Нэг түвшинд халтирч, тээглэж бүдэрч унах 53.2 хувь
- Нэг түвшинд цас мөсөн дээр унах 6.2 хувь
- Тэшүүр, цана, дугуйт тэшүүрээс унах 2.2 хувь тус тус байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд 0-18 насны хүүхдүүдийн дунд осол гэмтлийн 244,987 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 47.6 хувийг унаж бэртэх тохиолдол эзэлж, хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болсныг мэдээллээ.

