Пүрэв, 4 сар 25, 2024
0.1 C
Ulaanbaatar

Х.Баттулгыг ямар ч хэрэгт яллагдагчаар татаагүй, хилийн хориг тавиагүй

Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй хэмээн АТГ-аас 17 хүний нэр зарласан. Тэднээс хамгийн түрүүнд буюу 2022.12.15-ны өдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга АТГ-т гэрчээр мэдүүлэг өгсөн талаар бид тухайн өдөр нь мэдээлсэн.
Мэдүүлэг авах ажиллагаа 3 цаг гаруй үргэлжилсэн юм.
Тэгвэл өнөөдөр нийгмийн сүлжээнд “Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарсан. Энэ тухай эх сурвалжаас тодруулахад “Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хилийн хориг тавиагүй. Ямарваа нэг хэрэгт яллагдагчаар татаагүй. Гадаад улсад зорчих нь нээлттэй” гэлээ.

Шинэ мэдээ