Пүрэв, 4 сар 25, 2024
4.1 C
Ulaanbaatar

Д.Үүрцайх: Ерөнхийлөгч асан Х.Баттулга эмчилгээнээсээ эргэж ирэхгүй бол хариуцлагын асуудал хоёр түвшинд яригдана

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр ХҮН намын хуульч Д.Үүрцайх таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хэвлэл мэдээллүүдэд гарсан болон Хууль зүйн, дотоод хэргийн сайдын мэдээлснээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэж ойлгогдсон. Яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа учир таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гэх мэдээлэл байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан олон янзын олон шатлалтай арга хэмжээнээс хэргийн мөрдөгч болон прокурор шүүхэд хандахгүйгээр авч болдог хамгийн бага буюу хувийн баталгаа гаргах гэдэг таслан сэргийлэх арга хэмжээ авжээ.

Тэгэхээр яагаад нүүрсний хулгайн асуудалд гүнзгий холбогдсон хүнд хувийн баталгаа гаргах гэдэг хамгийн бага таслан сэргийлэх арга хэжээ авсан бэ гэх асуулт тавигдаж байна. Энэ нь АТГ-ын мөрдөгч ганц өөрөө авч болох арга хэмжээ юм.

Хэрэв энэ хүн эмчилгээнээсээ эргэж ирэхгүй бол хариуцлагын асуудал хоёр түвшинд яригдана" гэв.

Шинэ мэдээ