Пүрэв, 4 сар 25, 2024
3.1 C
Ulaanbaatar

Франц болон Мароккогийн хөгжөөн дэмжигчдийн хооронд болсон мөргөлдөөнд нэг хүүхэд амиа алджээ

Дэлхийн аваргын хагас шигшээ тоглолтын дараа Франц, Мароккогийн хөгжөөн дэмжигчдийн хооронд болсонд мөргөлдөөнд нэг хүү амиа алджээ.

Уг хэрэг Францын өмнөд хэсэгт орших Монпелье хотод болсон ба орон нутгийн захиргаанаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар хүүг машинаар дайраад, хэрэгтэн хэргийн газраас зугтсан байна.

Хүүг эмнэлэгт хүргэсэн боловч эмнэлэгт хүргэгдээд удалгүй нас баржээ.

Машиныг хэргийн газрын ойролцоогоос олсон бөгөөд цагдаа нар хэргийг шалгаж байгаа аж.

Хагас шигшээ тоглолтын дараа Парист Франц, Мароккогийн хөгжөөн дэмжигчид мөн мөргөлджээ.

Францын шигшээ баг Марокког 2:0-ээр буулган авснаар ДАШТ-ий финалд шалгарсан юм. Тэд ням гарагт финалд Аргентинтай тоглоно.

Шинэ мэдээ